Ням, 2024-11-24
Коронавирусний халдвар авсан гурван эмч эдгэрчээ

 Шинэ төрлийн коронавирусний халдвар авсан гурван эмч эдгэрч, Ухань хотын эмнэлгээс гарлаа гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
 
Тус агентлагийн мэдээлснээр, эмч нарт вирусний нуклеин хүчлийн шинжилгээг хоёр удаа хийхэд хариу нь хоёулаа сөрөг гарсан бөгөөд тэд мягмар гарагт эмнэлгээс гарсан байна.
 
Коронавирусээр халдварласан эмч нар эмнэлгээс гарсныхаа дараа гэртээ эмчийн хяналтад байх аж. Эмч нарын нэгийнх нь эмнэлгээс гарч байгааг Хятадын төв телевизээр үзүүлжээ.
 
Хятадын Ухань хотод өвчтөнүүдийг эмчлэх явцдаа шинэ коронавирусний халдвар авсан 14 эмчийн 11-ийнх нь биеийн байдал сайжирсан гэж урьд нь мэдээлж байв.
 
БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос хамгийн сүүлд мэдээлснээр, шинэ коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа туссан хүний тоо 4515-д хүрч, халдвар авсан хүмүүсийн 106 нь нас барсан бол 60 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Хятадаас гадна шинэ вирусний халдварын тохиолдол Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Сингапур, Балба, Франц, Австрали, Малайз болон Германд бүртгэгдсэн байна.
 

Коронавирусний халдвар авсан гурван эмч эдгэрчээ
2020-01-29 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0