Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүн, бордоо, эрчим хүчний үнэ өссөний улмаас дэлхийн хүнсний зах зээлд хямрал нүүрлээд байна. Оросын эсрэг авсан нэг талын томоохон хориг арга хэмжээнүүд нь урьд өмнө нь дөнгөж илэрч байсан сөрөг хандлагуудыг улам дэвэргэв. Хямралын үндсэн шалтгаан нь Барууны орнуудын системийн алдаанаас үүдэлтэй юм. Жо Байдены засаг захиргаа болон Европын комиссын шахалтаар эрчим хүчний салбарт сэргээгдэх эх үүсвэрийг түлхүү хэрэглэж, уламжлалт эрчим хүчний эх үүсвэрүүдийг халамжлахын оронд шахан гаргасан нь сөргөөр нөлөөлж, ОХУ-ын эсрэг чиглэсэн хязгаарлалтууд нь эрчим хүчний үнийн өсөлтийг өдөөсөн ба энэ нь тээврийн тарифыг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээнүүд болон байгалийн хийн үнийн хэлбэлзэл зэргээс болж бордооны үнэ 2020 оноос хойш гурав дахин өссөн байна. Үүний улмаас Европын томоохон бордооны үйлдвэрийн газрууд сул зогсож байгаа нь дэлхий даяар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буурахад хүргэж, 2023 онд хүнсний хомсдол нүүрлэх эрсдэлд оруулаад байна.
Барууныхан хүнсний хямралын гол буруутнаар аливаа үндэслэлгүйгээр Оросыг буруутгахын зэрэгцээ хүнсний үнийн өсөлтөөс гол ашиг хүртэгч нь хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн эргэлтийн 75-90 хувийг хангах томоохон 4 корпорац (АНУ-ын «Archer Daniels Midland», «Bunge», «Cargill» болон Голландын «Louis Dreyfus») буюу «Том дөрвүүл» гэдгийг хэлэхээ "мартаад" байна. Тухайлбал, 2022 оны санхүүгийн жилд Cargill дангаараа борлуулалтаа 23 хувиар өсгөж, 5 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, түүхэн дээд амжилт тогтоожээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь өөрсдийн мэдэлд байгаа улаанбуудайн нөөцийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ хэсэгчлэн борлуулж байна. Барууны корпорацууд Оросыг дэлхийн хүнсний зах зээлээс шахан гаргаж, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсгэж, улам нэмэгдүүлснээрээ цаашид улам их ашиг олох өөрт таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Орос улс нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоо, эрчим хүчний тээвэрлэгч болон бусад чухал бүтээгдэхүүнийг экспортлох олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын дагуу Ази, Африк, Латин Америк, Ойрх Дорнодын орнуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Ийнхүү байр суурь нь Украины үр тариаг саадгүй экспортлох, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны экспортод тавьсан нэг талын хязгаарлалтуудыг арилгах тухай «Станбулын хэлэлцээр» гэгчийн үндэс суурь болсон юм. ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог гадаад зах зээлд борлуулахад бодитой ахиц дэвшил гараагүй ч хүнсний бүтээгдэхүүн хамгийн их хэрэгцээтэй байгаа улс орнуудын ашиг сонирхлыг хангах үүднээс Москва сайн санааны илэрхийлэл болгон энэ оны арваннэгдүгээр сард «үр тарианы хэлэлцээр»-ийг техникийн хувьд сунгахыг зөвшөөрөв. Үүнээс гадна өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй Африкийн орнуудад 500 мянган тонн хүртэл үр тариаг үнэ төлбөргүй нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Сүүлийн 4 сарын хугацаанд Орос улс 10.5 сая тонн үр тариаг гол төлөв Ази, Африкийн орнуудад экспортолжээ. Мөн дээрх хугацаанд 10 орчим сая тонн эрдэс бордоог дэлхийн зах зээлд нийлүүлсэн. Орос улс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нь юуны түрүүнд буурай хөгжилтэй улс орнуудын ашиг сонирхолд нийцнэ гэсэн байр сууринаас ажиллаж байна. АНУ болон ЕХ-ны ялгаварлан гадуурхах хязгаарлалтын арга хэмжээний улмаас Оросын үйлдвэрлэгчид болон экспортлогчид банк санхүүгийн болон логистикийн хүндрэл, хэт өндөр даатгалын зардал зэрэг бэрхшээлүүдтэй тулгарсаар байна. Гэсэн хэдий ч Орос улс дэлхийн хүнсний зах зээлд найдвартай, хариуцлагатай оролцогч хэвээр байгаа бөгөөд хүнсний хомсдолд нэрвэгдэх эрсдэлтэй орнуудад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гол нийлүүлэгчдийн нэг хэвээр байна.
Оросын Холбооны Улсаас
Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Дэлхийн хүнсний аюулгүй байдалд Орос "буруугүй" |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27