Хятадын Цагаан сарын үеэр Зүүн Азийн 10 сая хүн амьдардаг нутгийг дайран өнгөрсөн цочир хүйтэн ирээдүйд энгийн үзэгдэл болно гэж мэргэжилтнүүд хэллээ.
Тухайлбал, Өмнөд Солонгост өнгөрсөн долоо хоногт огцом хүйтэрч, Сөүл хотод Цельсийн -15 хэм байжээ. Мөн хэд хэдэн хотод агаарын температур түүхэн доод хэмжээндээ хүрсэн байна.
Жуулчдын очих дуртай Чэжү арлын аялал жуулчлал түр зогсож хэдэн зуун нислэг, усан онгоцны хөдөлгөөнийг зогсоожээ. Тус улсын Гамшигтай тэмцэх газрын мэдээлснээр "Умард туйлын хүйтэн агаар Орос, Хятадаар дайран Солонгосын хойгт ирсэн байна.
Түүнчлэн Хойд Солонгост агаарын температур Цельсийн -30 хэмд хүрснээр эрх баригчид гамшгийн анхааруулга гаргажээ. Мөн Японд хүчтэй салхи, их цасны улмаас Japan Airlines болон All Nippon Airways компаниуд дотоодын 229 нислэгээ цуцалж, Фүкүшимагаас Шинжо хүрэх хурдны галт тэрэг зогссон байна.
Хятадын хамгийн хойд хэсэгт байрлах Мохэ хотод -53 хэм хүрсэн түүхэн дэх хамгийн их хүйтэн аж. Ийнхүү Зүүн Азийн бүсэд өвөлдөө хэт хүйтэн, зундаа хэт халуун болсон нь Арктикийн мөс хайлсантай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийн илрэл бөгөөд цаашид энэ байдлыг хэвийн үзэгдэл болно судлаачид үзэж байна.
Эх сурвалж: CNN
| Зүүн Ази дахь хэт хүйтрэл ирээдүйд энгийн үзэгдэл болно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24