НАТО-гийн Цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр тус эвсэл Оростой шууд сөргөлдөхөд бэлэн байна гэж мэдэгджээ. Португалийн олон нийтийн телевиз "RTP" сувагт өгсөн ярилцлагадаа Роб Бауэр НАТО нь Оростой шууд сөргөлдөхөд бэлэн байгаа бөгөөд дахин зэвсэглэх нь эвслийн нэн тэргүүний зорилт гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мөн тус байгууллага цэргийн санаачилгын монополь байдлаа алдсан гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна.
Мадридад өнгөрсөн онд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд явуулж буй Оросын үйл ажиллагааны хариуд Болгар, Унгар, Румын, Словак зэрэг орнуудад олон үндэстэн дамнасан дөрвөн бүлэглэл нэмж байгуулахаар болсон тухай Бауэр ярилцлагадаа дурджээ.
"Энэ бол Оросын хувьд маш чухал сануулга. Тэд НАТО-той шууд сөргөлдөхөөр шийдсэн бол бид бэлэн байна. Энэ бол улаан шугам. Хэрэв улаан шугам байгаа бол оросууд бидний хил хязгаарыг давж байна" гэж тэрбээр ярьсан байна. Бауэр НАТО-гийн орнууд иргэний аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг цэргийн хэрэгцээнд нийцүүлэх ёстой гэж хэлээд "энхийн цагт дайны эдийн засаг"-ын санааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, "Оросын стратегийн зорилтууд Украинаар зогсохгүй, хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрийг буцаан авахыг хүсч байна гэж үзэж байна" гэв.
Орос, Украины дайн даамжрахаас НАТО эмээж байна уу гэсэн асуултад Бауэр хариулахдаа, "Оросын түрэмгийллийн эхлэл нь хурцадмал шинж чанартай байсан ч Украин өөрийн зүй ёсоор харьяалагддаг газар нутгаа эргүүлэн авах хүсэлтэй байгаа нь хурцадмал байдал биш юм. Хэрэв оросууд өнөөдөр дайнаа зогсоовол хурцадмал байдал байхгүй" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYNSKA PRAVDA
| НАТО Оростой шууд сөргөлдөхөд бэлэн |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02