НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Азид хийж буй айлчлалаа өнгөрсөн Ням гаригт Өмнөд Солонгос улсаас эхлүүлсэн. Тэрбээр Сөүл дэх айлчлалаа дуусгаад Японд ерөнхий сайд Фүмио Кишида болон бусад албан тушаалтнуудтай уулзах юм. АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсч, Украинд дайн болж буй нөхцөл байдалд дунд НАТО-гийн даргын энэ айлчлал олон улсын анхаарлыг татаж байна.
Сөүлд тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, батлан хамгаалах болон гадаад хэргийн сайд нартай уулзсан бөгөөд Пёньяны пуужин хөөргөх асуудлыг хэлэлцсэн байна.
Түүнчлэн Өмнөд Солонгос улсыг Украинд цэргийн тусламж үзүүлэхийг ятгажээ. Дээд хэмжээний уулзалтын дараа Өмнөд Солонгос улс нь НАТО-д анхны дипломат төлөөлөгчийн газраа нээж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх, кибер хамгаалалт, терроризмын эсрэг, гамшгийн хариу арга хэмжээ болон бусад аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ амлав.
"НАТО Европ болон Хойд Америкт анхаарлаа төвлөрүүлсээр байх боловч эвслийн гишүүдэд дэлхий даяар тулгамдсан асуудал нөлөөлж байна. Бид Хятадаас ирж буй сорилтуудыг болон дэлхийн бусад аюул, сорилтуудыг шийдвэрлэхийн тулд бүс нутаг дахь түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах шаардлагатай" гэж Столтенберг ярьсан байна.
Өнгөрсөн жил болсон НАТО-гийн чуулга уулзалтад Өмнөд Солонгос, Япон орнууд анх удаа ажиглагчийн хувиар оролцсон юм. Энэ талаар Хятадын төрийн хэвлэлүүд НАТО-гийн Ази дахь түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж байгааг шүүмжилсэн байна. Мөн "Ази, Номхон далайн бүс нутагт НАТО-гийн оролцоо Европт өрнөж буй мөргөлдөөнийг дэлгэрүүлэх болно" гэж Хойд Солонгосын талаас мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Өмнөд Солонгос НАТО-д төлөөлөгчийн газраа нээлээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27