Өмнөд Солонгос улсад таксины суурь үнэ 1000 воноос 4800 вон болж өсчээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа ийнхүү таксины үнэ өсч байна. Тодруулбал, Сөүл хотын захиргаанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дунд оврын седан таксины үнийг Лхагва гаригийн өглөөний 04:00 цагаас эхлэн нэмэгдүүлжээ. Тус такси нь 04:00 цагаас 22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сард таксины үнэ нэмэгдсэн.
Таксины суурь үнийг хоёр км дотор тооцдог байсныг 1.6 км болгож богиносгожээ. Мөн 132 метр тутамд нэмэлт 100 вон бодогддог байсныг 131 метр болгов. Сөүлийн төв хэсэгт орших Жонггак буудлаас өмнө зүгийн Синса буудал хүртэл долоон км замыг таксигаар тууллаа гэж бодоход шинэ тогтоосон үнийн дагуу энэ нь 11 мянган вон болох юм. Өмнөх нөхцөлөөр бол 9600 вон болдог байсан.
Covid-19 цар тахалтай холбоотойгоор хотод такси ховордсон тухай иргэд гомдоллох болсон. Энэ үетэй зэрэгцээд засгийн газраас таксины үнийг нэмэх шийдвэр гаргалаа. Шөнийн таксины үйлчилгээг нэмэгдүүлэх хүсэлтийг ч бас иргэд тавьсан. Үүнтэй холбоотойгоор оройны 22:00 цагаас хойш таксинууд нэмэлт хураамж авах шийдвэр арванхоёрдугаар сард гарчээ. Нэмэлт хураамжтай нөхцөлөөр Жонггакаас Ганнамын буудал хүртэл 10 км явбал 17700 вон төлөх юм байна.
Эх сурвалж: YONHAP
| Өмнөд Солонгост таксины үнэ 5 дахин өсөв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24