Турк улсад болсон энэхүү газар хөдлөлт нь 1939 оноос хойших хамгийн том гамшиг болж байна. Нас барагсдын тоо 4300 хүрснийг "CNN" агентлаг мэдээлэв.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлт болсон бүс нутагт ийм хэмжээний чичирхийлэл хүлээж авахаар төлөвлөгдөөгүй хуучны бетонон барилгууд их байдаг аж. Тус бүс нутагт Анатолиа, Араб, Африкийн гурван тектоник хавтан хоорондоо харилцан үйлчилдэг бөгөөд дахиад ч чичирхийлэл үүсэх төлөвтэй байна.
Сүүлийн үеийн мэдээллээс харвал Турк улсад 14483 хүн гэмтэж бэртсэн ба 6217 барилга нуржээ. Нуранги доороос 7840 орчим хүнийг аварсан байна. Харин Сири улсад 2000 гаруй хүн шархадсан.
Израиль улс Турк руу 150 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах болон эмч нарын багийг илгээнэ гэж амлалаа. Харин Ирак улс засгийн газар эрэн хайх, аврах баг, анхны тусламжийн хайрцаг, түлш, майхан, хоол хүнс, ус зэргийг Сири, Турк руу илгээнэ гэж мэдэгджээ. Иракийн Улаан хавирган сар нийгэмлэгийн хяналтад байдаг ачааны машин Туркийн хилд аль хэдийнэ хүрсэн гэж тус улсын засгийн газар мэдэгдээд байна. Тэгвэл Катар улс 10 мянган түр орон сууц илгээх болжээ.
| Нас барагсдын тоо 4300 хүрэв |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24