Туркийн өмнөд, Сирийн умард хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлт 7800 гаруй хүний амийг авч одоод байна. Гурван удаагийн хүчтэй газар хөдлөлтөд өртсөн иргэдийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Аврагчдын мэдээлж буйгаар Туркт 5894 хүн амиа алдаж, 32 мянга гаруй хүн гэмтэж бэртээд байна. Мөн 6000 гаруй байшин барилга нуржээ. Мөн хөрш Сири улсад ажиллаж буй "Цагаан дуулга" байгууллагын аврагчдын мэдээлснээр 1932 хүн амиа алдсан байна. Хүйтний эрч чангарч, амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр гамшиг болсон бүс нутгуудад нийт 23 сая хүн амьдардаг бөгөөд 20 мянга орчим хүн амиа алдах магадлалтай гэсэн тооцоолол гаргажээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсын өмнөд хэсгийн 10 хотыг гамшгийн бүс болгон зарлаж, гурван сарын онц байдал зарлахаа мэдэгдлээ. Эдгээр арга хэмжээ авснаар аврагчид гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүрэх, мөн санхүүгийн тусламж явуулахад хялбар байх болно гэж тэрээр үзэж байгаа аж.
Эрдоган АНУ, Их Британи, Өмнөд Солонгос зэрэг тусламж илгээсэн 70 улсад талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС
| Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 7800 давлаа |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02