Турк, Сирийн газар хөдлөлтөөс хойш долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд нас барагсдын тоо 34179 хүрчээ. Нас барагсдын 29605 нь Турк улсад, 4574 нь Сирид байна.
Туркийн Хатай нисэх онгоцны буудлын хөөрөх зурваст эвдрэл үүссэн байсныг яаралтай зассан бөгөөд Бямба гаригаас ашиглалтад оржээ. Барилга болон техникийн баг 96 цаг тасралтгүй ажилласны эцэст нисэх буудлыг сэргээж чадсан байна. Тус нисэх буудал ашиглалтад орсноор гамшигт өртсөн бүс нутаг руу тусламж хүргэх үйл явц илүү хялбар болох юм. Нисэх онгоцны буудал нь газар хөдлөлтөд хүчтэй өртсөн Антакья, Искендерун хотуудын хооронд байрладаг.
Сирийн баруун хойд хэсэгт олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас олон улсын тусламж хүргэхэд бэрхшээл тулгараад буй. ДЭМБ Сирийн баруун хойд хэсэг рүү тусламж хүргэх эцсийн зөвшөөрлийг хүлээсээр байна. Тус зөвшөөрлийг Сирийн засгийн газраас өгөх юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс болон түүний багийнхан Бямба гариг Сирийн Алеппо хотод 290 мянган ам.долларын үнэ бүхий тусламжийн бараатай ирсэн.
НҮБ-ын тусламжийн цувааны зургийг өчигдөр /2023.02.12/ тус байгууллагын яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс нийтэлсэн. Тусламжийг шуурхай хүргэхийн тулд илүү олон нэвтрэх цэг нээх шаардлагатай байгааг тэр онцолжээ.
Сири улсын хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ газар хөдлөлтөөс өмнө ч хүнд нөхцөлд байсан. ДЭМБ-аас мэдээлснээр газар хөдлөлтөөс өмнө тус улсын эмнэлгийн байгууллагуудын дөнгөж 51 хувь нь л бүрэн ажиллагаатай, 25-30 хувь нь хэсэгчилсэн ажиллагаатай байжээ.
Дашрамд дурдахад, Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас өчигдөр Туркт хүрэлцэн ирж, Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглутай уулзсан байна. Хоёр улс нутаг дэвсгэр, цагаачлалын асуудлаар байнга маргаантай байдаг боловч газар хөдлөлтийн дараагаар хурцадмал байдал түр намжжээ. Газар хөдлөлт ойр ойрхон болдог Грек улс нь Турк руу тусламж илгээсэн анхны улсуудын нэг юм. Сайдууд Туркийн өмнөд хэсгийн Адана хотод уулзсан нь эв нэгдлийн ховорхон үзэгдэл болжээ.
Эх сурвалж: CNN
Сирид тусламж хүргэх зөвшөөрлийг хүлээсээр байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27