Хятадын Гадаад хэргийн шинэ сайд албан тушаалаа хүлээж авснаасаа хойш анхны хэвлэлийн бага хурлаа хийв. Тэрбээр хурлын үеэр АНУ чиглэлээ өөрчлөхгүй бол хоёр улсын хооронд мөргөлдөөн гарах нь гарцаагүйг хатуу сануулж зэмлэжээ. Мөн “Хэрэв АНУ тоормос дарахгүй буруу замаар хурдалсаар байвал ямар ч хашлага тэднийг зогсоож чадахгүй бөгөөд мөргөлдөөн гарах нь гарцаагүй” гэж тэр хэлсэн байна.
Саяхныг хүртэл АНУ дахь Элчин сайдаар ажиллаж байсан Цин Ган болгоомжтой, чадварлаг дипломатч гэдгээрээ танигдсан. Гэвч тэр Гадаад хэргийн сайдын хувиар анх удаа мэдэгдэл хийхдээ тэмцэлдсэн өнгө аяс үзүүлж, уршигт үр дагаврын талаар анхааруулав.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний харилцаа сүүлийн жилүүдэд муудсаар байна. Өнгөрсөн сард Хятадын тагнуул гэх сэжигтэй агаарын бөмбөлөг Хойд Америкийн дээгүүр ниссэний дараа хурцадмал байдал улам бүр нэмэгдсэн. АНУ энэ үйл явдлын хариуд хэт сүртэй хариу арга хэмжээ авсан гэж Цин Ган буруутгажээ.
Тэрбээр “АНУ Хятадтай өрсөлдөхийг эрмэлздэг ч мөргөлдөөн гаргахыг хүсдэггүй. Гэхдээ бодит байдал дээр АНУ-ын өрсөлдөөн гэж нэрлээд байгаа зүйл нь бүх талын хориг арга хэмжээ, дарангуйлал, ямар ч үр дүнгүй үхэл, амьдралын тоглоом юм. Хориг арга хэмжээ, дарангуйлал нь АНУ-ыг агуу болгохгүй” гэж хэлэв. Мөн Тайванийн асуудал бол Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн үндэс суурь, гаталж болохгүй анхны улаан шугам гэж онцолжээ.
Эх сурвалж: CNN
| Хятадын Гадаад хэргийн шинэ сайд АНУ-ыг хатуу зэмлэв |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02