Хятадын эргийн ойролцоо өнгөрсөн долоо хоногт сураггүй болсон тайвань цэрэг эх газрын Хятадаас олджээ. Хятад, Тайванийн хооронд хурцадмал байдалтай байгаа энэ үед уг асуудал улам нэрмээс болох магадлалтай байна. Чен овогтой тус цэргийг Эрдан арал дээр сураггүй болсон гэж Тайванийн Батлан хамгаалах яам Пүрэв гаригт мэдэгдээд, түүнийг олох тусгай ажлын хэсэг байгуулжээ.
Эрдан нь Хятадын зүүн өмнөд Фүжянь муж дахь Шиамэнь хотоос таван км орчим зайд орших арал юм. Энэ нь Тайванийн хяналтад байдаг Кинмэний арлуудын нэг хэсэг юм.
Тайванийн армиас Хятад руу дүрвэх тохиолдол 1949-1989 оны хооронд 20 удаа гарч байжээ. Энэ төрлийн дүрвэгчдийг суртал ухуулгын ялалт гэж үздэг бөгөөд заримдаа тэднийг шагнадаг аж. Тухайлбал, 1981 онд Тайванийн Агаарын цэргийн хүчний хошууч Хятад руу АНУ-д үйлдвэрлэсэн тагунулын онгоцоор дүрвэж байсан. Тус хошуучийг Хятад улс 370 мянган ам.доллараар шагнасан нь тухайн үеийн Хятадын Ардын чөлөөлөх армийн хувьд тун их мөнгө байсан юм. Дүрвэгчид Хятад, Кинмэн хоёрын хооронд ихэвчлэн сэлдэг бөгөөд хоорондын зай нь хоёр км орчим байдаг. Тайванийн Хуурай замын цэргийн ахмад, ротын командлагч Жастин Лин 1979 онд яг энэ замаар Хятад руу дүрвэж байжээ. Тэрбээр Бээжинд очсон хойноо нэр хүндтэй сургуульд сурч, өндөр зэрэглэлийн эдийн засагч болсон.
Эх сурвалж: CNN
| Сураггүй болсон тайвань цэрэг Хятадаас олджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24