Өнөөдөр Өмнөд Солонгос, Японы төрийн тэргүүнүүдийн Токио хотод хийх дээд хэмжээний уулзалттай холбогдуулан Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвасан байна.
Өнөө өглөө орон нутгийн цагаар 07:09 цагт харвасан Умардын пуужин 1000 км нисч Японы эдийн засгийн онцгой бүсийн гаднах усанд унажээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос хойш БНАСАУ-ын харвасан дөрөв дэх пуужин болж байна. Гэхдээ өмнөхүүд нь бүгд богино тусгалынх байсан.
БНСУ, Японы төрийн тэргүүнүүдийн уулзалтаас гадна яг одоо явагдаж буй АНУ-БНСУ-ын хамтарсан тэнгисийн цэргийн хүчний сургуулилалтыг БНАСАУ эсэргүүцэж буй.
Тив алгасах баллистик пуужин харвасантай холбогдуулан БНСУ-ын засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Токиог зорихоосоо өмнө тус хуралд оролцож, Умард Солонгосыг өдөөн хатгалга хийснийхээ төлөөсийг төлөх болно гэсэн байна.
БНАСАУ тив алгасах баллистик пуужин харважээ |
2025-09-05 11:19:22
2025-09-05 11:18:48
2025-09-05 11:17:54
2025-09-04 12:11:22
2025-09-04 12:10:54
2025-09-04 12:10:17
2025-09-04 12:06:39
2025-09-04 12:05:22
2025-09-02 12:30:53
2025-09-02 12:29:59