Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 21-ний өдөр Украинд гэнэт айлчилсан. Энэхүү айлчлалаар Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу дөрвөн тэрбум иенийн батлан хамгаалахын бус тусламж үзүүлэхээр болжээ.
Кишида галт тэргэнд сууж буй дүрсийг харахад түүний хамгаалагчид хайрцагтай зүйл барьсан байжээ. Уг хайрцаг нь Үмайбо нэртэй хөөмөл эрдэнэ шишийн амттаны хайрцаг байсан нь олны анхаарлыг татав. Энэ амттан нь урт цилиндр хэлбэртэй бөгөөд Японы янз бүрийн бүс нутагт эрдэнэ шиш, бяслаг зэрэг өөр өөр амттай байх нь бий.
Цахим сүлжээнд хэрэглэгчид хайрцагтай зүйлийн талаар хэлэлцэж эхэлсэн байна. "Энэ бол үндэсний батлан хамгаалахын төлөөх зүйл", "Аяллаар явахдаа идэхэд хамгийн тохиромжтой амттан. Тус бүр нь 12 иен бөгөөд тавыг идэхэд л цадна", "Магадгүй энэ Үмай буу биз", "Үмайбогийн сайхан амт дайны урсгалыг эргүүлэх болтугай", "Зеленский энэ амттанд дуртай юм байх даа?", "Миномётыг украин хэлээр хэлэхэд Үмайбо гэдэгтэй адилхан сонсогддог юм байх даа" гэх мэтээр хүмүүс сэтгэгдлээ бичжээ.
Үмайбо амттай нь үнэн ч долоогоос дээш насны хүнд бэлэглэхэд тийм ч тохиромжтой биш юм. Гэхдээ айлчлалын дараа уг хайрцаг дотор юу байсан нь тодорхой болжээ. Хайрцаг дотор амттан бус шаможи гэж япон хэлээр нэрлэдэг будааны модон халбага байсан. Будааны модон халбаганы түүх 1904 оны дайны үеэс эхтэй. Тухайн үед япон цэргүүд Хирошима дахь Ицүкүшима сүмд будааны халбагаар ёслол үйлдэж байсан. Япон хэлний мэшиторү буюу баривчлах гэсэн үг нь будаа, хутгах гэсэн хоёр үгтэй ижил дуудлагатай. Тиймээс будаа хутгадаг уг модон халбага нь эртнээс ялалтын бэлгэ тэмдэг болжээ.
Тиймээс Украины ялалтыг бэлгэдэж Кишида энэ бэлгийг авчирсан нь дамжиггүй. Кишида өөрөө Хирошимагаас гаралтай бөгөөд түүнийг ерөнхий сайдаар сонгогдох үед намынхан нь "баталгаатай амжилт" гэж бичсэн 50 см урт будааны модон халбага бэлэглэж байв. Зеленскийд бэлэглэсэн халбага нь үүнээс арай жижиг байсан.
| Японы ерөнхий сайдын Зеленскийд авчирсан бэлэг |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02