ОХУ-ын цөмийн эрчим хүчний "Росатом" компанийн Турк улсад барьж буй анхны цөмийн реакторын нээлт дөрөвдүгээр сарын 27-нд болно. Турк улс энэ өдөр Аккуюугийн атомын цахилгаан станцын анхны эрчим хүчний нэгжид анхны цөмийн түлшээ хийж, цөмийн байгууламжийн статусыг албан ёсны болгох юм.
Реакторын нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч Путин оролцож магадгүйг Режеп Тайип Эрдоган өчигдөр /2023.03.29/ мэдэгдлээ. "Ерөнхийлөгч Путин дөрөвдүгээр сарын 27-нд ирж магадгүй. Эсвэл бид нээлтийн арга хэмжээний үеэр цахимаар холбогдоно" гэж Эрдоган хэлжээ.
Гэхдээ энэ мэдээллийг Кремль үгүйсгэлээ. Путин, Эрдоган нар утсаар ярихдаа эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүд, тэр дундаа Аккуюу атомын цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар л ярилцсан гэж Кремль мэдэгдсэн байна.
Турк улс анхны цөмийн реактороо 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдэгдсэн. Газар дундын тэнгисийн Аккуюу хотод 4800 мегаватт хүчин чадал бүхий дөрвөн реактор барих тус төсөл нь 20 тэрбум ам.долларын өртөгтэй. Цөмийн реакторууд ашиглалтад орсноор Турк улс цөмийн эрчим хүчтэй үндэстнүүдийн жижиг клубт нэгдэх боломжтой болно.
Эх сурвалж: REUTERS
| Туркийн анхны цөмийн реакторын нээлтэд Путин оролцоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24