Францын боомт хот Марсельд өчигдөр /2023.04.09/ орон сууцны байшин нурж, 10 хүн нурангид дарагджээ. 10 хүний хоёрынх нь цогцос олдсон боловч найм нь сураггүй хэвээр байна. Ням гаригт орон нутгийн цагаар 12:30 минутын үед хүчтэй дэлбэрэх чимээ сонсогдож, байшин нурсан. Албаныхан аврах ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байна. Ахуйн хийн дэлбэрсний улмаас байшин нурсан байж магадгүй. Эргэн тойрны 30 орчим барилга гээд ослын газраас нийт 179 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Байшин нурсны дараа гал гарсан. Аврагчид галыг унтраахаар ажиллаж буй бөгөөд амьд үлдсэн хүн байлаа гэхэд гал, уснаас болж нас барсан байж магадгүй гэж үзэж байна. Хохирогчдод туслах зорилгоор 100 мянган еврогийн санхүүжилтийг бүс нутгийн эрх баригчид төсөвлөжээ.
Марсель дахь Ноайллес дүүрэгт 2018 онд мөн дэлбэрэлтээр байшин нурж байв. Тухайн үед дөрвөн хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN
| Марсельд орон сууц нурж, 10 хүн нурангид дарагджээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24