БНХАУ-ын нийслэл Бээжин хотод шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо 156-д хүрч, нас барсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй тухай тус хотын эрүүл мэндийн хороо мэдээлжээ.
“Нэгдүгээр сарын 31-ний 14 цагаас 24 цагийн хооронд Бээжин хотод шинэ вирусээр халдварласан 17 тохиолдлыг шинээр илрүүлсэн. Нэгдүгээр сарын 31-ний шөнө дундын байдлаар халдварын тохиолдлын тоо 156 болж нэмэгдсэн бөгөөд нэг хүн нас барж, таван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Үлдсэн 150 хүн хөл хорионы хатуу дэглэм дор эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна” гэж мэдээлэлд дурдсан байна.
Одоогийн байдлаар Фаншань, Пингу, Миюнь, Яньзин гэсэн ердөө дөрвөн дүүрэгт халдвар илрээгүй байна. Эдгээр дүүрэг бүгд Тавдугаар тойргийн гадна оршдог байна. Шинэ коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол Хайдянь /35/ болон Чаоян /27/ дүүрэгт бүртгэгджээ.
Хятадад шинэ төрлийн коронавирусээр нийтдээ 12 мянга орчим хүн халдварлаж, 259 хүн нас барсан байна.
Бээжинд шинэ вирусээр халдварласан хүний тоо 150 давжээ |
|