АНУ-ын Кентаки мужийн нэгэн банкны ажилтан ажлын байран дээрээ гал нээж, үүнийгээ инстаграмаараа шууд дамжуулжээ. Уг халдлагын улмаас 40-64 насны таван хүн нас барав. Есөн хүн бэртэж гэмтсэний нэг нь ердөө 14 хоногийн өмнө сургуулиа төгссөн шинэхэн цагдаа байсан. Тус цагдаа толгойдоо буудуулсан учир биеийн байдал хүнд, мэс засалд орохоор байна. Цагдаа нар гурван минутын дотор хариу арга хэмжээ авч, халдага үйлдэгч этгээдийг бууджээ.
Энэ халдлагыг зорилготой үйлдэл байсан гэж үзэж байна. Халдлага үйлдэгч этгээд нь гурван жилийн турш "Old National Bank"-д дадлагжигч хийсний эцэст өнгөрсөн жил үндсэн ажилтан болжээ. Мөн тухайн этгээд өмнө нь ямар нэг гэмт хэрэгт орооцолдож байгаагүй. Гэхдээ банкны удирдлагууд түүнийг ажлаасаа гар гэж шахаж шаардсан байсан. Тиймээс галт зэвсгийн халдлага үйлдэх тухайгаа Даваа гаригт ажилдаа явахаасаа өмнө бичиж үлдээжээ.
Инстаграм дээрх бичлэгийг Мета компани тэр дор нь устгажээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын 26 мужид 21 нас хүрсэн бол лицензгүйгээр буу худалдаж авах боломжтой байдаг. Кентаки нь тус 26 мужийн нэг юм.
Эх сурвалж: BBC
| Банкны ажилтан гал нээж, 5 хүний аминд хүрчээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24