ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2023.4.16/ Хятадын батлан хамгаалахын шинэ сайд Ли Шанфутай уулзжээ. Тэд АНУ болон барууны бусад ардчиллын нөлөөг бууруулахад гадаад бодлогоо голлон баримталж ирсэн Москватай Бээжин харилцаа холбоогоо бэхжүүлж байгааг онцоллоо.
Хятадын дарга Ши Жиньпин Москвад гурав хоногийн төрийн айлчлал хийснээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Путин, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, генерал Ли Шанфу нар уулзсан нь энэ. Путин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Орос, Хятадын харилцааны ерөнхий хөгжлийг сайшаажээ.
"Мөн бид цэргийн хэлтсүүдээр дамжуулан идэвхтэй ажиллаж, бидэнд хэрэгтэй мэдээллээ тогтмол солилцож, цэрэг-техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, цаашилбал Алс Дорнод, Европ, өөр өөр байдлаар далайд, хуурай газар, агаарт хамтарсан сургуулилалт хийж ажиллаж байна" гэж Путин мэдэгдэв.
Харин Ли Шанфу хэлсэн үгэндээ, "Улс орнуудын харилцаа "хүйтэн дайны үеийн цэрэг-улс төрийн нэгдлүүдээс давж гарсан. Бид эвсэлд үл нэгдэх зарчмыг баримталдаг бөгөөд маш тогтвортой байдаг" гэдгийг онцолсон байна.
Хятад улс нь Украин дахь Оросын цэргийн ажиллагааг шүүмжлэхээс татгалзаж, Москваг өдөөн хатгасан гэж АНУ, НАТО-г буруутгадаг. Гэвч албан ёсоор бол Хятад нь Орос-Украины зөрчилд төвийг сахисан байр суурьтай байгаа. Гэсэн ч Хятад Украины мөргөлдөөний үед Орост улс төрийн хамгаалалт, эдийн засгийн баталгаа өгч байгаа тул хоёр улсын харилцаанд Бээжин ахлах түнш болж байгааг Ши Жиньпиний айлчлал онцолжээ.
Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө, "АНУ болон барууны бусад холбоотнуудын айж байгаа шиг Хятад Орост зэвсгийн тусламж үзүүлэхгүй" гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
| Путин Хятадын батлан хамгаалахын сайдтай уулзжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24