Герман улс сүүлчийн гурван реактораа унтрааж, цөмийн эрчим хүчнээс татгалзсанаас хойш хэдхэн цагийн дараа Ням гарагт Финланд улсад Европын хамгийн том атомын цахилгаан станц ажиллаж эхэлжээ.
Olkiluoto 3 нэртэй уг станц хамгийн багадаа 60 жилийн хугацаанд тасралтгүй ажиллах төлөвлөгөөтэй юм байна.
Францын Арева компанийн тэргүүлсэн Areva-Siemens консорциум шинэ станцыг байгуулжээ. 2021 оны арванхоёрдугаар сард туршилтаар ажиллаж эхэлсэн станцыг өчигдөр албан ёсоор тогтмол ажиллагаанд шилжүүлсэн юм.
“Туршилтын үе дуусаж, өнөөдрөөс тогтмол ажиллагаанд шилжиж байна. Өнөөдрөөс эхлээд Финландын цахилгаан эрчим хүчний 30 орчим хувь Olkiluoto-д үйлдвэрлэгдэнэ” гэж станцын оператор компани TVO мэдээлжээ.
Финландын станц нь ганц реактораар 1,600 МегаВатт эрчим хүч үйлдвэрлэдэг гэдэг утгаараа Европ тивд хамгийн томд тооцогдож байна. Украины Запорожийн атомын цахилгаан станц мөн Европ тивдээ хамгийн томд тооцогддог ч зургаан реактортай юм.
Цөмийн эрчим хүчний эрсдэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөний асуудал Европ даяар маргаантай байгаа. Гэхдээ 2022 оны тавдугаар сард явуулсан судалгаагаар Финландын иргэдийн 60 орчим хувь цөмийн эрчим хүчийг дэмжиж байжээ.
Эх сурвалж: AFP
| Европын хамгийн том атомын цахилгаан станц Финландад ажиллаж эхэллээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24