Тамхи үйлдвэрлэгч “British American Tobacco” компани АНУ-ын хоригийг зөрчин Хойд Солонгост тамхи худалдаалж, банк санхүүгийн залилан үйлдсэнээ хүлээн зөвшөөрч АНУ-ын засгийн газарт 635 сая ам.доллар төлөхөөр болжээ.
Тус компани 2007-2017 оны хугацаанд охин компаниудаараа дамжуулан АНУ-ын хоригийг тойрон гарах нарийн төлөвлөгөө боловсруулан Хойд Солонгост ойролцоогоор 428 сая ам.долларын тамхи нийлүүлсэн байна. БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор АНУ тус улсын эсрэг хориг арга хэмжээ олон жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн. “British American Tobacco (ВАТ)”-ийн тэргүүн Жэк Боулз компанийнхаа буруутай үйлдэлд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Lucky Strike, Dunhill, Pall Mall зэрэг тамхи үйлдвэрлэдэг тус компани нь Их Британийн хамгийн том арван компанийн нэг юм. ВАТ компани Хойд Солонгосын аж ахуйн нэгжүүдийн өмнөөс гүйлгээний үйл ажиллагаа явуулахын тулд санхүүгийн байгууллагуудыг залилсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Өнгөрсөн онд АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд БНАСАУ-д тамхи экспортлохыг бүрэн хориглох асуудлыг дэвшүүлсэн. Харин ОХУ, БНХАУ үүнд хориг тавьж, эсэргүүцэж байсан юм.
БНАСАУ-д тамхи нийлүүлсэн компани АНУ-д 635 сая ам.доллар төлөхөөр боллоо |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27