ОХУ энэ дайнд олон мянган хүн хүч, зэвсэг техникээ алдсан. Тэд сүүлийн үед хэдий хэмжээний алдагдал хүлээсэн, одоо ямар хэмжээний үлдэгдэлтэй байгааг АНУ-ын армийн Европ дахь командлагч генерал Кристофер Каволи мэдээлжээ. Конгрессын зэвсэгт хүчний хороонд түүний мэдээлснээр ОХУ-ын Агаарын хүчин 80 онгоцоо, Тэнгисийн хүчин нэг хөлөгөө алдсан аж. Одоо тэдэнд 1000 байлдааны онгоц байгаа гэв.
Оросын армийн нууц бичиг баримтууд задарсан хэрэг гарсан. Энэ бичиг баримтаас харахад Оросын 544 батальоны 527 нь Украины эсрэг дайнд оролцсон аж. Тэр дундаа 474 нь яг Украинд байрлаж байна.
Мөн 35-43 мянга орчим орос цэрэг амь үрэгдсэн гэх тооцоолол байна. Энэ цэргүүд бараг бүгдээрээ Бахмутын тулаанд амь үрэгдсэн. Украины армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ОХУ бараг бүх цэргээ Бахмутад төвлөрүүлжээ. Орос цэргүүдийг нядалгаанд илгээж буй хурганууд адил Бахмут руу явуулж байгааг АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны генерал Марк Милли гуравдугаар сард хэлж байсан. "Сүүлийн 20 гаруй хоног оросууд Бахмутад огт ахиц гаргасангүй. Тэгэхээр тэнд нядалгааны фестиваль болж байна гэсэн үг" гэж тэр хэлжээ.
Дээрх цэргийн нууц баримт бичигт Украины армийн хэд хэдэн сул талыг нарийвчлан дурдсан байжээ. Мөн мөргөлдөөн эцсийн дүндээ мухардмал байдалд хүрнэ гэж таамагласан байв. Оросын тал асар их алдагдал хүлээсэн ч удахгүй агаарын хүчний давуу талаа үзүүлнэ гэжээ. Тодруулбал, Украины дунд тусгалын агаарын довтолгооноос хамгаалах системийг тавдугаар сарын 23 гэхэд үнэмлэхүй хэмжээгээр цөөлнө гэсэн байна. Мөн Атлантын далай орчимд Орос улс сүүлийн жилүүдэд байгаагүйгээрээ идэвхжиж, эргүүлүүд нь тун өндөр түвшинд ажиллаж байгааг Кристофер Каволи хэлэв.
Эх сурвалж: CNN
Дайны тухай шинэ таамаглалыг дэвшүүлэв |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27