ОХУ-ын арми өнөөдөр /2023.05.08/ өглөө Киев болон Украины бусад хотод агаараас цохилт өгөв. Агаарын цохилтын улмаас дор хаяж таван хүн гэмтэж бэртсэн. Эндээс гурван хүн нь Киевийн Соломянский дүүрэгт, хоёр хүн нь Святошин дүүрэгт нисгэгчгүй онгоцны хэлтэрхийд оногдож шархаджээ. Киев дэх зорчигч тээврийн хоёр нисэх буудлын нэг болох Жуляны нисэх онгоцны буудлын хөөрч буух зурвас дээр нисгэгчгүй онгоцны сэг унасны улмаас онцгой байдлынхан ажиллаж байна. Шевченковский дүүрэгт нисгэгчгүй онгоцны сэг хоёр давхар байшинг мөргөж, хохирол учруулсан байж болзошгүй. Мөн Одесса хот дахь хүнсний агуулах шатсаныг албаныхан мэдээллээ.
Үндсэндээ Украины нутаг дэвсгэрийн гуравны хоёр орчимд агаарын дайралтын дохио олон цагийн турш дуугарав. Гэхдээ агаарын довтолгооноос хамгаалах системүүд халдлагыг няцаасаар байгааг албаны хүн мэдээлжээ.
Херсоны өмнөд бүс болон Запорожье мужид ч дэлбэрэлт болсон. Запорожье дахь ОХУ-ын албан тушаалтан Владимир Роговын хэлснээр Орихов хотын агуулах болон Украины цэргүүдийн байрлалд цохилт өгсөн байна.
ОХУ-ын арми өчигдөр Украины зүүн хойд хэсгийн Сумы мужид мөн агаараас цохилт өгснийг бүс нутгийн цэргийн захиргаа мэдээлэв.
Эх сурвалж: REUTERS
| Украины нутгийн 60%-д агаарын дайралтын дохио дуугарав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24