Баасан, 2024-11-22
Олаф Шольц пуужингийн туршилтаа зогсоохыг Пёньянд уриалав

Германы канцлер Олаф Шольц өчигдөр /2023.05.21/ Сөүлд айлчиллаа. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлтой хоёр улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд Юн Сук Ёл, Олаф Шольц нар цэргийн нууцыг хадгалах зорилготой гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Өмнөд Солонгос улс нь одоогоор Канад улстай цэргийн мэдээлэл солилцох гэрээтэй.

"Дэлхийн улс төр, эдийн засаг тогтворгүйтэж байгаа энэ үед цэргийн нууцын гэрээ байгуулах нь батлан хамгаалах салбарын хангамжийн сүлжээг жигд ажиллуулахад туслана. Түүнчлэн ардчиллыг сорьж буй авторитаризм, дэлхийн нийлүүлэлтийн тогтворгүй сүлжээ, дайн зэрэг нөхцөлд эрх чөлөөг бүх нийтийн үнэт зүйл болгох нь маш чухал" гэж Юн Сук Ёл мэдэгдлээ. 

Харин Германы канцлер Олаф Шольц "Өмнөд Солонгос, Герман улсууд энэ өдрөөс эхлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Европ, Азийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө эв нэгдлээ бэхжүүлнэ гэж итгэж байна" гэв.

Цэргийн нууцын гэрээнээс гадна хоёр удирдагч хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцжээ.

Олаф Шольц өнгөрсөн амралтын өдрүүдээр Хирошимад болсон "Их-7"-ийн уулзалтад оролцсоныхоо дараа үргэлжлүүлэн Өмнөд Солонгост айлчилсан нь энэ юм. Тэрбээр энэ айлчлалынхаа үеэр Хойд Солонгосын пуужингийн туршилтын асуудлыг ч бас хөндлөө. Хоёр Солонгосын хоорондох цэрэггүй бүсэд зочилсныхоо дара Шольц "Пёньяны пуужингийн туршилт бол Солонгосын хойг одоо ч аюултай нөхцөлд байгаагийн баталгаа юм. Энэ бол бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй явдал" гэж хэлжээ. Мөн Герман улс хуваагдаж байсан түүхтэй гэдгээ ч онцолсон байна.

Эх сурвалж: REUTERS


Олаф Шольц пуужингийн туршилтаа зогсоохыг Пёньянд уриалав
2023-05-22 13:04:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ