БНСУ болон БНАСАУ хоорондын, цэрэггүй бүсэд ирсэн, Америкийн иргэн хил зөрчсөн байна.
Тэрээр НҮБ-аас зохион байгуулсан аялалд оролцсон ч сахилгын зөрчил гаргасан тул АНУ руу буцахаар зэхэж байжээ. Гэрчүүд түүнийг онгоцны буудалд харсан гэж мэдүүлсэн байна. Мөн өөр нэг гэрч “Тэр Хойд Солонгосын хилийг давахдаа инээж байсан. Би түүнийг тоглож байна гэж бодтол тэр эргэж ирээгүй” гэж АНУ-ын CBS телевизийн сурвалжлагчид ярьжээ.
Энэ явдлын дараа хоёр Солонгосын төлөөлөгчид дундын, цэрэггүй бүсэд биечлэн уулзсан байна. Энэ бүсэд хоёр улсын зэвсэглэсэн цэргүүд 24 цаг харуулд гардаг, бүрэн камержуулсан тул хил зөрчих тохиолдол цөөн гардаг аж. Хамгийн сүүлд 2017 онд БНАСАУ-ын цэрэг Өмнөд Солонгос рүү энэ бүсэд байхдаа зугтан нэвтэрчээ.
НҮБ “АНУ-ын иргэнд хил давах зөвшөөрөл олгоогүй. Саатуулсан иргэнтэй холбоотой асуудлыг шийдэхээр тус улсын армитай хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.
БНСУ-ын зургаан иргэнийг Хойд Солонгост саатуулж байгаа бол Америкийн нэг иргэнийг саатууллаа. АНУ 1981 оноос хойш анх удаа Өмнөд Солонгосын эрэгт цөмийн бөмбөг тээвэрлэгч, шумбагч онгоцоо авчирсан. Энэ үйл явдал болсон өдөр тус улсын иргэнийг саатуулжээ.
Эх сурвалж: BBC
| Хойд Солонгосын хилээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн, АНУ-ын цэргийг саатуулжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24