Өнгөрсөн долоо хоногт ОХУ Хар тэнгисийн үр тарианы санаачилгаас нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн.
Энэхүү санаачилгын зорилго нь Хар тэнгис дэх боомтуудаар Украины үйлдвэрлэсэн үр тариаг Африк тив рүү аюулгүй гаргах байсан юм.
Гэвч энэ санаачилгад ОХУ нэгдэхээ больсноор Африкийн орнуудад хүнсний хомсдол үүсэх аюул тулгарна гэж Африкийн орнуудын зүгээс санаа зовж буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл хүнсний аюулгүй байдлын талаар төвлөрөн авч хэлэлцэхээр ОХУ-ын Санкт-Петербург хотноо ОХУ-Африкийн орнуудын дээд хэмжээний уулзалт болж эхэллээ.
Энэхүү уулзалт долоодугаар сарын 27, 28-нд хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Хар тэнгисийн үр тарианы санаачилгад нэгдэхгүй шалтгаанаа ОХУ тайлбарлахдаа, барууны орнууд хүнсний аюулгүй байдлын асуудал дээр туслах нэрийдлээр улс төрийн бодлогоо тулгаж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Санаачилгаас гарсныхаа маргааш нь ОХУ Украины үр тарианы боомт хот Одесс руу пуужин харвасан. Энэ хэрэгт Африкийн орнууд ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлцгээж байна.
Үүнээс үүдэлтэйгээр Санкт-Петербург хотноо болж буй дээд хэмжээний уулзалтад Африкийн улсуудаас 17 улсын удирдагч л хүрэлцэн очжээ. Өмнө нь 2019 онд Сочид болсон дээд хэмжээний уулзалтад 45 улсын төлөөлөл очиж байсан юм байна.
Уулзалтын ирц хангалтгүй байгаад Москва барууны орнуудыг Африкийн удирдагчдад нөлөөллөө гэж буруутгажээ. Тэгвэл энэ удаагийн уулзалтын үр дүнд ОХУ Африкийн орнууд руу үр тариа экспортлох шийдвэр гаргаж, ойлголцолд хүрэх болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.
Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн зүгээс Африк руу үр тариаг үнэ өртөггүй гаргаж болно гэж мэдэгдэж байсан.
Гэвч ОХУ-ын Африкийн асуудал эрхэлсэн албаны Алексей Целунов Москва ийм шийдвэр гаргавал урт хугацаандаа хүнсний бүтээгдэхүүний үнийн тогтворгүй байдалд орно гэж анхааруулсан байна.
Өнгөрсөн удаагийн Сочигийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросоос Африкийн орнуудад өгөх хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр дахин өсгөнө гэж төлөвлөж байсан ч төлөвлөгөө амжилттай болоогүй юм байна.
| ОХУ болон Африк тивийн орнуудын дээд хэмжээний уулзалт болж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24