БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Ардын Чөлөөлөх Армийн пуужингийн цэргийн ангийг удирдаж байсан генерал Ли Ючао болон түүний орлогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
Улмаар тэнгисийн цэргийн орлогч дарга асан Ван Хубин, намын төв хорооны гишүүн Сюй Сишен нарыг оронд нь томилохоор болсон байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Бээжингийн цэргийн удирдлагад хийгдэж буй хамгийн том төлөвлөгдөөгүй өөрчлөлт юм.
Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын мэргэжилтэн Лайл Моррис "Цөмийн зэвсгийн удирдлагуудыг сольсон нь Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хийж буй цөмийн стратегийн хамгийн том өөрчлөлтүүдийн нэг юм” хэмээн хэлсэн байна.
Шинээр томилогдож буй удирдлагууд дэслэгч генералаас генерал болтлоо дэвшсэн. Тус албан тушаал нь Хятадын идэвхтэй алба хаагчдын хамгийн дээд цол аж. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гадаад хэргийн сайд асан Чинь Ганыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2013-2022 онуудад тус яамны сайдаар ажиллаж байсан Ван И-г эргэн томилсон юм.
Эх сурвалж: ВВС
| Ши Жиньпин цөмийн зэвсгийн удирдлагуудаа сольжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24