ОХУ-ын сансар судлалын байгууллагаас энэ баасан гарагт сар руу “Луна-25” сансрын хөлгөө хөөргөхөөр болсноо мэдэгдлээ.
Тус хөлгийг саран дээр газардсанаас хойш нэг жилийн турш сарны хөрс, өмнөд туйлыг судлуулах зорилготой аж.
Энэтхэг улс ижил зорилгоор “Чандраян-3” төхөөрөмжөө өнгөрсөн сард хөөргөсөн юм. Тус төхөөрөмж энэ сарын 23-нд саран дээр буухаар байна. Оросын хувьд Энэтхэгийн дараа хөөргөж байгаа ч саран дээр түрүүлж бууна гэв.
Оросын сансар судлалын байгууллагаас “Хоёр хөлөг нэгнийхээ замд саад болохгүй, мөргөлдөхгүй. Учир нь хөлгүүд өөр өөр газарт буухаар төлөвлөсөн” гэсэн байна.
Хөлгийг хөөргөсний дараа унах магадлалтай учир ойр орших тосгоны иргэдийг баасан гарагийн өглөө нүүлгэн шилжүүлэх аж. 1976 онд Оросоос “Луна-24”-ийг хөөргөж байсан бөгөөд сарны хөрсийг авч ирж, судлуулж байсан.
Эх сурвалж: Ройтерс
| ОХУ сарны өмнөд туйлыг судлах сансрын хөлгөө хөөргөнө |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24