Баасан, 2024-11-22
Солонгосчууд Фүкүшимагийн хаягдал усыг далайд асгах төлөвлөгөөг эсэргүүцэж жагсжээ

  • Япон улс Фүкүшимагийн хаягдал усыг далайд асгах төлөвлөгөө боловсруулж, НҮБ-аас дэмжив
  • Солонгос иргэд тус шийдвэр нь далайн амьтдыг ихээр хохирооно хэмээн эсэргүүцэж байна
  • Уг асуудлыг АНУ, БНСУ, Японы удирдагчид уулзаж, хэлэлцэнэ

Япон улс Фүкүшимагийн хаягдал усыг Номхон далайд асгах төлөвлөгөө боловсруулсан. Уг төлөвлөгөөг эсэргүүцэж, БНСУ-ын иргэд жагсаал зохион байгуулжээ.

Тодруулбал Япон улс энэ сарын сүүлээр Фүкүшима Дайичи цөмийн станцын реакторуудыг хөргөсөн их хэмжээний усыг цэвэрлэсний дараа Номхон далайд асгах төлөвлөгөөг танилцуулсан. Тус төлөвлөгөөг Олон улсын атомын эрчим хүчний байгууллагаас зөвшөөрч, НҮБ дэмжсэн юм.

Харин Солонгос иргэд тус шийдвэр нь далайн амьтдыг ихээр хохироож, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн бохирдоно хэмээн эсэргүүцэж байгаа аж. Иргэд “Номхон далайг хамгаалъя” гэсэн лоозон барьж, Сөүл хотын төв хэсгээр жагсжээ.

Хаягдал усыг далайд асгах асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ, Япон улсын удирдагчидтай уулзаж, хэлэлцэнэ.

Эх сурвалж: ВВС


Солонгосчууд Фүкүшимагийн хаягдал усыг далайд асгах төлөвлөгөөг эсэргүүцэж жагсжээ
2023-08-14 12:36:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ