Соёлын өвийн хамгаалалтын форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр зохиогджээ.
Ази тив бол хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий нутгийн нэг. Соёлын өв нь хүн төрөлхтний соёл иргэншлийн олон ургалч хөгжлийн чухал ололт бөгөөд соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах чухал зууч болдог. Азийн улс орнуудын хэвлэлийнхэн соёлын өвийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин, Азийн олон ургалч соёлын сурталчлагч, хянагч, ахиулагч болж, дэлхийн хэмжээнд соёлын өвийг залгамжлан хөгжүүлэх, түүнчлэн холбогдох олон улсын хамтын ажиллагааг ахиулагч байх ёстой хэмээн гадаад дотоодын төлөөлөгчид санал нэгтэй илэрхийлжээ. Уг форумд Азийн мэдээллийн холбоо, соёлын өвийг хамгаалах гадаад дотоодын холбогдох байгууллагууд, Хятадад суугаа Элчин сайдын яамд, хэвлэл мэдээллийн байгууллага, их дээд сургуулиудын төлөөлөл гээд нийт 200 гаруй хүн оролцсон ба мөн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй оролцож үг хэлсэн байна.
Соёлын өвийн хамгаалалтын форум болжээ |
|