Ирэх жилээс эхлэн Италийн Венец хотод өдрөөр зочилж буй жуулчдаас таван еврогийн хураамж авахаар зорьж буйг тус хотын захиргаа мэдэгджээ. Уг шийдвэр нь Венецийн сувгуудыг үзэхээр ирдэг жуулчдын тоог зохицуулах зорилготой гэв.
Хураамжийг 14-өөс дээш насны хүмүүсээс авах бөгөөд Венецийг зорих жуулчдын тоо оргилдоо хүрдэг зуны улиралд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн энэ нь мөнгө олох зорилготой биш ба жуулчдаас авсан хураамжийг уг шийдвэрийг хэрэгжүүлэх зардалд л ашиглана гэдгийг хотын аялал жуулчлал хариуцсан ажилтан хэлэв.
-141841-636818113.jpeg)
Жуулчдаас хураамж авах тухай төлөвлөгөөг анх 2019 онд гаргаж байсан ба ковидын цар тахлын улмаас хойшлуулаад байжээ. Венец хотыг зорих хэт их жуулчны тоо сүүлийн жилүүдэд асуудал болоод байна.
Тодруулбал НҮБ-ын соёлын агентлагаас Венец хотыг аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад оруулах санал гаргасан юм. Италийн нэр хүнд болсон Венец хот нь хэт их аялал жуулчлал, өндөр хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөөр далайн усны түвшин нэмэгдэх зэрэг шалтгаанаар “сэргээх боломжгүй” хохирол амсаж болзошгүйг ЮНЕСКО тайландаа анхааруулсан.
Эх сурвалж: Ройтерс
| Ирэх жилээс Венец хот руу аялах жуулчдаас хураамж авдаг болно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24