НАСА-гаар удирдуулсан "Артемис" хөтөлбөр 2030 он гэхэд саран дээр байрлаж ажиллах станц байгуулах зорилт тавин ажиллаж буй юм байна.
Үүний хүрээнд Уэльсийн Бангор их сургуулийн эрдэмтэд саран дээр ашиглаж болох цөмийн энергийн түлшний молекулыг гаргаж авахаар загварчилсан гэж мэдээлжээ.
Тариан түрүүний үрийн хэмжээтэй энэ түлшний молекул нь саран дээр амьдрах нөхцөл боломжийг хангахуйц хүчин чадалтай байна гэж тодорхойлсон байна.
Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар, сарны гадарга дээр агаар мандал байдаггүй учир гадаргуугийн температур хамгийн багадаа цельсийн -248 градус хүрч хөрөх тохиолдол байдаг. Ийм нөхцөлд саран дээр байрлаж ажиллах станц ажиллуулна гэдэг саяхныг хүртэл боломжгүй зүйл байсан. Тэгвэл Бангор их сургуулийн эрдэмтдийн загварчилсан цөмийн эрчим хүчний түлшний ачаар сарны хүйтэн гадаргуу дээр станц байгуулж ажиллах боломж бүрдэж байна гэж харж байгаа юм.
Бангор их сургуулийн энэ тэнхим дэлхийд цөмийн эрчим хүчний судалгаагаар тэргүүлдэг, автомашин үйлдвэрлэгч "Rolls Royce", Их Британийн сансрын агентлаг, НАСА, АНУ-ын Лос Аламос үндэсний лабораторитай хамтран ажилладаг юм байна.
Тэнхимийн профессор Миддлбергийн хэлж байгаагаар, лабораторийн багийнхан ирэх хэдэн сарын хугацаанд шинээр загварчилсан цөмийн энергийн түлшээ бүрэн туршиж, үр дүнг нь үзнэ гэсэн зорилго тавин ажиллаж байгаа гэсэн байна.
Сар руу тэмүүлэх хүн төрөлхтний хүсэл 2030 он гэхэд нэлээд ахицтай байхыг олон улсын эрдэмтэн судлаачид тайлбарласаар байна. Саяхан сарны өмнөд туйлд Энэтхэг улсын “Чандраяан-3” хөлөг газардаж, өмнөд туйлд нь зөөлөн буусан анхны улс болсон.
2030 он гэхэд энэ эрчээрээ дэлхийн их гүрнүүд саран дээр станцтай болох нь ойрхон сонсогдож байна гэж олон улсын хэвлэл мэдээллүүдээр бичиж байна.
Саран дээр станц байгуулж чадвал хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд маш том ахиц дэвшил гарч, олон шинэ үүд хаалга нээгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
НАСА: 2030 гэхэд саран дээр байрлаж ажиллах станцтай болох нь салбарын ойрын зорилт |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27