Ням, 2024-11-24
Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ

Мексик улсын эрх баригч нам 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын нийслэл хотын захирагч асан Клаудиа Шэйнбаумын нэрийг дэвшүүлэх болсноо өчигдөр зарлалаа. Ингэснээр тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох боломж нээгдэж байна. 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөр мексикчүүд шинэ ерөнхийлөгчөө сонгох юм. Одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор үндсэн хуулийн дагуу хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Эрх баригч Морена намын дотоод сунгаанд 61 настай Шэйнбаум хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө хол илүү түрүүлснийг тус намын дарга Альфонсо Дуразо өчигдөр зарлажээ. Морена нам Мексик улсын 32 мужийн 22-ыг удирддаг тул 2024 оны сонгуульд нэр дэвшигч нь ялах магадлал өндөр юм. Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний эвсэл мөн эмэгтэй улс төрч Галвезыг 2024 оны сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байгаа. Байгаль орчин судлаач мэргэжилтэй Шэйнбаум нь тууштай зүүний үзэл баримтлалтай улс төрч юм. Тэрбээр Мексикийн өмнөх ерөнхийлөгч нарын неолиберал эдийн засгийн бодлогыг байнга шүүмжилж, ард түмний ядуурал, нийгмийн тэгш бус байдал, гэмт хэрэг хүчирхийллийн өсөлтөд тэднийг буруутгадаг байна.

Мексик улс түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ
2023-09-08 11:55:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0