Бямба, 2024-11-23
Азербайжан уулын Карабахад цэргийн ажиллагаа явууллаа

Азербайжан Уулын Карабахад терроризмын эсрэг ажиллагааг есдүгээр сарын 19-20-ны өдөр явуулж, цэргийн ажиллагааны тавьсан бүх зорилгодоо ердөө 24 цагийн дотор хүрсэн хэмээн тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиев мэдэгдэж байна.
Цэргийн ажиллагааны эхний өдөр Азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабахын цэргийн объектууд, тэр дундаа хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын нийслэл Степанакерт рүү пуужин, их буу, нисгэгчгүй онгоц ашиглан хэдэн цагийн турш хүчтэй дайралт хийснээр, 200 орчим хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархаджээ.
Азербайжаны цэргийн цохилтод эсэргүүцэл үзүүлж чадаагүй Уулын Карабахын эрх баригчид байлдааны ажиллагааг зогсоох буулт хийж, есдүгээр сарын 20-ны 13:00 цагт Бакутай гал зогсоох энхийн гэрээг байгуулж, талууд дараах үүргийг хүлээлээ.
Үүнд:
-Хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсад үлдсэн Арменийн зэвсэгт хүчний анги, цэргийн албан хаагчдыг Карабахаас гаргах;
-Уулын Карабахын өөрийгөө хамгаалах зэвсэгт бүрэлдэхүүнийг татан буулгах, бүрэн зэвсэггүй болгох;
-Хүнд техник, зэвсгийг хурдан устгалд оруулах зорилгоор Уулын Карабахын нутаг дэвсгэрээс гаргах;
-Уулын Карабах дахь армянчуудын эрх, аюулгүй байдлыг хангах, нэгтгэх асуудлаар есдүгээр сарын 21-нд Азербайжаны Евлах хотод хэлэлцээр хийх. 
-Оросын энхийг сахиулагчид зэвсэгт мөргөлдөөний бүсэд үүрэг даалгавраа үргэлжлүүлэн гүйцэтгэж, ялангуяа энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, Карабах болон Баку хоорондын хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор Уулын Карабах дахь Оросын энхийг сахиулагчдын хуаранд 2261 энгийн иргэн байгаагийн 1049 нь хүүхэд байна. Уулын Карабахын асуудлаарх Армены Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай утсаар ярилаа.
 
Эх сурвалж: 
 
https://glasnarod.ru/mir/nagornyj-karabah-prekrashhaet-ogon-v-odnostoronnem-poryadke-azerbajdzhan-priostanavlivaet-antiterroristicheskuju-operaciju/

Азербайжан уулын Карабахад цэргийн ажиллагаа явууллаа
2023-09-22 09:42:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0