Исламын зэвсэгт бүлэглэл бямба гарагийн өглөө Израил руу гэнэтийн дайралт хийж, олон мянган пуужин харван, зэвсэгт дайчдыг илгээсний уршгаар одоогоор 900 гаруй хүн амиа алдаад байна.
Түүний дотор Газын хилийн ойролцоох наадамд оролцсон 260 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шархдаж, олноороо барьцаалагджээ.
Халдлагад өртөн амиа алдсан бусад орны иргэд: Хамас бүлэглэлийн халдлагад хамгийн багадаа 11 америк хүн амиа алдсан нь батлагдсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Байден даваа гарагт мэдэгдээд, Цагаан ордны албаныхан энэ тоо цаашид өсөх магадлалтай гэв. Амь үрэгдэгсдийн дунд Тайландын 12 иргэн, Непалын 10 иргэн, Украины хоёр иргэн, Францын хоёр иргэн, Их Британийн нэг иргэн байгаа аж.
Мөргөлдөөнийг “дайн” хэмээн албан ёсоор зарлав: Израил ням гарагт Хамастай албан ёсоор дайн эхлүүлснийг зарлаж, Израилийн нисэх онгоцууд Газын зурвасыг агаараас бөмбөгдөв. Газын эрүүл мэндийн яам амиа алдагсдын тоо 687, түүний дотор 150 хүүхэд байна гэж даваа гарагт мэдэгдсэн.
АНУ сөнөөгч онгоцуудаа ойртуулан байршуулжээ: АНУ нисэх онгоц тээгч хөлөг онгоц, пуужин тээвэрлэгч онгоц, тийрэлтэт онгоцоо Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү чиглүүлж, Израилд нэмэлт тоног төхөөрөмж, сум өгнө хэмээн мэдэгдэв. Байден үүнийг "Урьд өмнө байгаагүй, аймшигтай халдлага" гэжээ.


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ, "USS Gerald R Ford" нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц, пуужин зөөвөрлөх хөлөг онгоц, дөрвөн пуужин устгагч онгоц тус тус бүс нутгийг чиглэн явж байгаа ба мөн сөнөөгч онгоц илгээнэ гэжээ. Америк нь Израил болон Хамас хоорондын мөргөлдөөн бүс нутгийн бусад хэсэгт ч нөлөөлж магадгүй гэсэндээ хөлөг онгоцыг их хэмжээгээр байршуулж байна гэв.
Эх сурвалж: BBC
| Израилд 900 гаруй хүн амиа алдсаны 150 нь хүүхэд байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24