БНХАУ Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны 3-р форумыг ирэх 7 хоногийн мягмар, лхагва гарагуудад Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Бээжин энэхүү чуулганы хүрээнд дэлхийн 130 гаруй улсын төр засгийн тэргүүн нарыг хүлээн авах юм. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн онд Украинд дайн эхлүүлснээс хойш анх удаа Хятадад айлчилж, Хятадын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийх төлөвтэй байна.
Хятад, Америк хоёр харилцаа нь таагүй уур амьсгалтай, Орос, Өрнөдийн орнуудын харилцаа хурцадмал байгаа ийм үед Москва, Бээжингийн эрх баригчдын уулзалт хоёр орны харилцааг илүү ойртуулах болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Хятадын гадаад харилцааны яамны мэдээлснээр энэ удаагийн чуулганы хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин олон улс оронтой хоёр талт уулзалтууд хийхээр төлөвлөсөн байна. Хуурай газар, далай тэнгисээс дамнуулан эдийн засгийн маш том холбоо байгуулах зорилготой Бүс ба зам санаачилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10 жилийн өмнө олон улсад танилцуулж байсан. Энэ санаачилга хөгжиж байгаа болон эдийн засгийн эрчимтэй өсөлттэй байгаа улс орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэх, Өрнөдийн давамгайллын эсрэг эдийн засгийн шинэ хамтын нийгэмлэг бүрдүүлэх Хятадын сонирхол, бодлогыг илэрхийлдэг. 2013-2022 оны хооронд Хятад болон Бүс ба зам санаачилгад нэгдсэн улсуудын хооронд импорт, экспортын хэмжээ 19,2 их наяд ам.долларт хүрч, жилийн дундаж өсөлт 6,4 хувьтай гарсан байна. Хоёр талын хөрөнгө оруулалт 380 тэрбум ам долларт хүрнээс Хятадын талаас оруулсан хөрөнгө оруулалт 240 тэрбум ам доллар байна. Энэ хугацаанд Хятад улс дэлхийн 28 улстай чөлөөт худалдааны 21 гэрээ хэлэлцээр байгуулжээ.
| Дэлхийн 130 гаруй улсын төлөөлөгч БНХАУ-ын Бүс ба зам олон улсын эдийн засгийн форумд оролцоно |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24