Коронавируст халдварын COVID-19 цар тахал нь ухаалаг утасны дэлхийн зах зээлийг 38 хувиар агшихад нөлөөлсөн байна. Энэ нь ухаалаг утасны зах зээлийн богинохон түүхэн дэх хамгийн том хямрал гэж BusinessWire сэтгүүлийн нэр хүндтэй судлаач, тоймчид дүгнэжээ.
Коронавирусын халдвар нь ухаалаг утасны түгээлт, үйлдвэрлэлд нөлөөлж, хэрэглэгчдийн эрэлт багасахад нөлөөлжээ. Хүмүүс цахилгаан бараа бус наад захын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний зүйлст л мөнгөө зарцуулах болсноос үүдэн эрэлт багассан гэнэ.
Ухаалаг утасны зах зээлийг хэзээ хэвийн байдалдаа эргэн орохыг таамаглахад одоогоор эрт байгаа аж.
Ухаалаг утасны борлуулалт багасчээ |
|