БНСУ-ын “Samsung” компанийн энэ оны эхний улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеийнхээс 3 орчим хувиар өсөж, зах зээлийн урьдчилсан таамаглалыг давсан байна.
Ухаалаг гар утас, зурагтын борлуулалтад учруулсан коронавирусний цар тахлын нөлөөг чипийн борлуулалт бууруулжээ. “Samsung” компанийн мэдээлснээр, энэ оны эхний гурван сард үйл ажиллагааны ашиг 6.4 их наяд вон буюу 5.2 тэрбум ам.долларт хүрчээ.
Зах зээлийн шинжээчид уг үзүүлэлтийг 6.2 их наяд вонд хүрнэ хэмээн таамаглаж байжээ. Мөн эхний улирлын орлогын хэмжээ 2019 оны мөн үеийнхээс 5 хувиар өсөж, 55 их наяд вонд хүрсэн боловч өнгөрсөн оны сүүлийн улирлынхаас 8.1 хувиар буурсан байна.
“Samsung” компанийн үйл ажиллагааны ашиг урьдчилсан таамаглалыг давлаа |
|