Баасан, 2024-07-19
Вирустай иргэдийг хянах аппликэйшн удахгүй гарна

Их Британы Эрүүл мэндийн салбарын томоохон нээлт удахгүй дэлхийд танилцуулагдана. Корона вирус авсан, эдгэрсэн, болзошгүй халдвар тээгч зэрэг цар тахалтай холбоотой хүн бүрийг хянах шинэ арга бүхий явсан газар, уулзсан хүн бүрийг нарийн мэдээллийн санд хадгалдаг аппликэйшн тун удахгүй гарах талаар Их Британы Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага мэдэгдлээ. Энэхүү апп нь Apple API ашиглахгүй бөгөөд хэрэглэхэд хялбар байхаар шийджээ.

Өөрөөр хэлбэл тухайн иргэн хаана явж байгаа, хэнтэй уулзсан, ямар зүйлд хүрсэн зэрэг бүхий л хавьталж орж байгаа бүхнийг өөрийн санд бүртгэж авдаг мэдээллийн сан бүхий аппликэйшнийг зохион бүтээгээд байгаа аж. Хүн болгон өөрийн гар утсан дээр iOS болон Android үйлдлийн системээс татаж аваад хэрэглэж болох нь. Харамсалтай нь хувь хүний эрхийг хамгаалах тухай дээрх хоёр компанийн хууль журмын дагуу хамаагүй мэдээллийг олж авах, тараах зэрэг асуудал дээр төслийн баг ажиллаж байгаа юм байна. Хувь хүний эрүүл мэндийн нууц, эрх чөлөөтэй байх гэх зэрэг ойлголтууд дээр тодорхой нарийн ажиллагаа шаардагдаж байгаан байна.

Хэрэг тухайн аппликэйшнийг хэрэглэж байгаа хүн өөрийгөө вирус авсан эсэхийг мэдсэн даруйд энэхүү аппликэйшнийг хэрэглэж байгаа бусад хүмүүст мэдээлэл очиж явсан газар хүрсэн зүйлс зэрэг бүхий л мэдээллийг яаралтай илгээх давуу талтай аж.

Эх сурвалж: https://9to5mac.com


Вирустай иргэдийг хянах аппликэйшн удахгүй гарна
2020-04-28 16:40:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-04-28 21:19:08
    bold: shan app bna