Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр үүссэн асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жолооч нар жагсаал цуглаан зохион байгуулж, үүнтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэхүү жагсаалын талаар мэдээлэл өгнө үү?
-Жагсаалын үеэр яригдаж буй асуудал яг өчигдөр /2018.06.19/ үүсчихээгүй юм байна. Хоёр жилийн өмнөөс БНХАУ-ын хилийн албанаас Эрээн хот руу манай улсаас зорчиж байгаа автомашинуудыг өнгө үзэмж муутай, хүн тээврийн автомашинаар ачаа зөөж зориулалтын бусаар ашигладаг зэрэг зөрчлөө засах шаардлагуудыг тавьж байсан. Харин Дорноговь аймгийн ЗДТГ-аас нутгийн иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс Эрээн хотын захиргаатай удаа дараа ярилцан тохиролцож байсны үндсэн дээр ийм зөрчилтэй жолооч нарыг хил нэвтрүүлсээр байж.
Гэвч энэ асуудал таслан зогсоогдохгүй, шаардлагыг нь биелүүлэхгүй байсны улмаас БНХАУ-ын талаас 17-18 жолоочийн хил нэвтрэх эрхийг хасах шийдвэрийг гаргахад өнөөдөр жолооч нар болон тэднийг дэмжсэн иргэд нийлэн 30 орчим хүн хууль бус жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэдгээр иргэний төлөөллийг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан, шаардлагыг нь хүлээн авах ажиллагаа явагдаж байх үед Улаанбаатараас БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд зорчиж явсан 200 гаруй зорчигчтой 14 том оврын автобус боомтод ирэхтэй таарсан байгаа юм.
Гэтэл жагсагчид эдгээр автобусыг хил нэвтрүүлэхгүй гэж замыг нь хааж зогсох, хэвтэх зэргээр хөдөлгөөнд нь хууль бусаар саад учруулж, зорчигчидтой маргаан үүсгэснийг зохицуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хэв журмын хамгаалалтыг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид, хилийн албаныхантай хамтран иргэдийг хил гаргах ажиллагааг явуулсан. Энэ үеэр жагсаал цуглаан зохион байгуулагчид цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар дорожлох зэрэг хууль бус үйлдэл гарсан.
-Энэ үеэр нэг иргэнийг цагдаа нар зодож гэмтээсэн гэсэн мэдээлэл гарч байна?
-Бидэнд ирсэн мэдээллээр “Хүн тээвэрлэж явсан автобусны урдуур орж хэвтэн эсэргүүцлээ илэрхийлж байсан Х гэх 30 орчим настай иргэн миний бие муудлаа, би гэмтчихлээ” гэсний дагуу эмнэлгийн яаралтай тусламж шуурхай дуудаж үзүүлэхэд гадна харагдах ил шархгүй байсан бөгөөд нарийн шинжилгээнд хамруулж байна. Цагдаагийн алба хаагчид иргэнийг зодож гэмтээсэн асуудал гараагүй. Хуулийн дагуу нийгмийн дэг журам сахиулж үүрэг гүйцэтгэсэн.
-Жагсаал үргэлжилж байгааг оролцогчид нь цахим орчин, фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Гэхдээ иргэд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиа мөрдөх хэрэгтэй. Жагсаал зохион байгуулагчид иргэдийн зорчих эрхийг зөрчиж, улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан зүй бус үйлдэл гаргаж байна. Цаашид ийм хууль бус үйлдэл гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Баатархүү: Замын-Үүдэд болсон асуудлыг зохицуулахаар цагдаагийн албан хаагчид хуулийн дагуу ажиллаж байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27