Пүрэв гарагийн орой АНУ-ын Тесла компани цахилгаан хөдөлгүүрт пикап төрлийн Cybertruck автомашинаа Лос Анжелес хотод танилцуулсан юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск “маш удаан хугацаанд хэлбэрээ өөрчлөлгүй, нэг хэв загвараа хадгалж ирсэн трак автомашиныг зоригтой шинэчилж” байгаагаа танилцуулгын үеэр онцолсон байна.
Үнэхээр Cybertruck-ийн хийц, загвар нь уламжлалыг эвдсэн юм.
Ингээд өвөрмөц хэлбэртэй энэхүү автомашины онцлох үзүүлэлтүүдтэй танилцья.
-
Cybertruck нь зүргаан хүний суудалтай
-
Нэг хөдөлгүүртэй, арын дугуй хөтлөгчтэй хувилбар нь $39,900-аас эхлэх үнэтэй бол гурван хөдөлгүүртэй, бүх дугуй нь хөтлөгчтэй хувилбар $69,900 хүрэх ажээ.
-
Бас автомат жолоодлогын систем нэмбэл $7,000-ыг нэмж төлөх юм.
-
Дээрх хоёр хувилбарын дунд бүх дугуй хөтлөгчтэй, хос хөдөлгүүртэй хувилбар бас байгаа юм.
-
Ганц хөдөлгүүртэй нь бүрэн цэнэгээр 400 км туулах чадвартай бол хос хөдөлгүүртэй нь 480, гурван хөдөлгүүртэй нь 800 км туулна.
-
Гурван хөдөлгүүртэй хувилбар нь 2.9 секундэд 100 км/цаг хурд авах чадалтай гэнэ. Бас 6,350 кг чирэх, 1,500 кг ачих даацтай.
-
Машины эх бие “ultra hard” стэйнлес ган хийцтэй бол шил нь хуяглагдсан тусгай шил ажээ. Бууны сум нэвтрэхгүй, сэв тогтохгүй, зэврэхгүй бат бэх хийцтэй гэж танилцуулсан байна.
-
Cybertruck нь 2,800 литрийн багтаамжтай ачааны хэсэгтэй.
-
Ачааны хэсгийн хаалт нь хүн зогсоход даахуйц бат бэх материалтай.
-
Эх биеийг 10 см-ээр өндөрсгөх, намсгах “adaptive air suspension” системтэй.
-
Зөвхөн Cybertruck-ийг дагалдах Cyberquad нэртэй цахилгаан ATV-ийг нэмэлтээр худалдаж авах боломжтой ажээ.
Теслагийн танилцуулсан шинэ пикап автомашины онцлох үзүүлэлтүүд |
|