Энэтхэгийн “Рингин Белл” буюу “Жингэнэж байгаа хонх” компани хүмүүсийн хэрэглээнд давамгайлах болсон “ухаалаг” гэгддэг гар утасны хамгийн хямд загварыг бүтээсэн болохоо зарласан байна.
"Ассошиэйтед пресс" агентлагийн мэдээлснээр “Рингин Белл” компанийн танилцуулсан “Freedom 251” ухаалаг гар утас үнэхээр л нэрнийхээ утгатай адилаар хэрэглэгчдэд санхүүгийн эрх чөлөөг нээж, ердөө 4 ам.доллар гэх маш боломжийн үнэтэйгээр зах зээлд борлуулагдах ажээ.
Хамгийн хямд, бат бөх гэгддэг "Nokia" компанийн 3310 утас Монголд өнөөдөр дунджаар 10 мянган төгрөгийн ханштай байгаа бол үүнээс ч хямд үнээр “Freedom 251” шинэ загварын ухаалаг гар утсаа санал болгож байгаа Энэтхэг компанийнхан өчигдрөөс тус утсыг худалдан авах захиалгыг цахим хэлбэрээр авч эхэлсэн байна.
Захиалгын гар утаснууд ирэх зургаадугаар сараас хэрэглэгчдийн гарт хүрч эхлэх юм. Хамгийн хямд үнэтэй гэгдэж байгаа энэ гар утас нь "Apple" компанийн "Iphoe 5" загварын ухаалаг гар утастай эн тэнцүүхэн буюу 1 гигабайтын шуурхай санах ой, өндөр нягтрал бүхий 4 инчийн дэлгэцтэй гэнэ.



| Энэтхэгийн компани 4 ам.долларын ухаалаг утас бүтээжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24