Space X, Tesla компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскийн өөр нэгэн компани болох "Neuralink" тархийг компьютертой холбох суулгацынхаа туршилтын явцыг танилцууллаа. Зоосны хэмжээтэй уг суулгацыг хоёр сарын өмнөөс гурван гахайд суулган, үйл хөдлөлийг нь хянаж байгаа аж.
Тархинд суулгасан Neuralink суулгац нь гахайн үйл хөдлөл, мэдрэлээс үүссэн дохиог хүлээн авах компьютер рүү илгээж тусгай интерфейсээр харуулдаг байна. Гахайн дээр амжилттай хэрэгжиж буй уг суулгацыг хүн дээр турших зөвшөөрлийг Маск өнгөрсөн жилээс хүсжээ.
Илон Маск "Интерфейстэй холбогдсон суулгацын ачаар мэдрэлийн эмгэгтэй хүмүүс гар утас, компьютероо бодлоороо удирдах боломжтой болно. Үүгээр ч зогсохгүй хөгжмийг чихээрээ сонсох шаардлагагүйгээр шууд тархинд хүргэх боломжтой. Энэ бол яг л тархинд чинь суулгасан бяцхан Fitbit гэсэн үг" хэмээжээ.
Fitbit нь өөрийн хооллолт, дасгал хөдөлгөөн болон гар утсаа хянахад тусалдаг бугуйн цаг шиг төхөөрөмж юм. "Neuralink" суулгац нь хүний үсний ширхэгээс нимгэн утсаар холбогдсон 3000 гаруй электродтой бөгөөд тархины 1000 орчим мэдрэлийн эсийн үйл ажиллагааг хянах чадалтай аж.
Илон Маск "Neuralink" компанийг тархийг компьютертой холбох суулгацыг хөгжүүлэх зорилгоор 2016 онд үүсгэн байгуулсан ба ирээдүйд хүмүүсийн хэрэглээний цахилгаан хэрэгсэл болгохоор зорьж буй.
Neuralink суулгацын талаар анх 2019 онд олонд танилцуулж хулгана дээр туршсан талаар мэдээлж байсан. Үүний ачаар мэрэгчдийн тархины үйл ажиллагааг бүртгэх боломжтой болсон юм.
Эх сурвалж: BBC, CNN, Cnet, AlJazeer
Илон Маск тархины үйл ажиллагааг хянах технологио гахайн дээр туршиж танилцуулав |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31