Ажил хийвэл ам тосдоно гэдэгчлэн алаг шаазгай шувууд хог авчирсныхаа хариуд хоол иддэг төхөөрөмжийг Америкийн зохион бүтээгч, эрдэмтэн Ханс Форсберг зохион бүтээжээ.
Нэг өдөр Ханс байшингийнх нь гаднах дэнлүүний нарийн түгжээг шаазгай шувуу хошуугаараа төвөггүй тайлж байгааг анзаарчээ. Тэр дэнлүүний лааг хулгайлахыг оролдож байв. Шаазгай шувууны эд хогшилд дуртай, төрөлхийн “хулгайч” занг нь тэрээр хэрхэн давуу тал болгон ашиглаж болох талаар эргэцүүлсний эцэст энэхүү санаагаа олжээ.
Шаазгай хог тэр дундаа төмөр бөглөө авчиран нүх рүү хийхэд төхөөрөмж ажиллаж газрын самар гэх мэт ширхэгийн амттан гарч ирэн урамшуулдаг байна. Төхөөрөмжийн ажиллах үйл явц нь маш энгийн бөгөөд хогийг зориулалтын нүх рүү хийн унагахад хоол хоолойгоор дамжин юүлэгдэж, шувуу авах боломжтой тасалгаанд унадаг. Тэрээр хэдэн жилийн өмнөөс тэндэхийн шаазгайнуудаар лонхны бөглөө авчруулан, оронд нь ийнхүү урамшуулж сургажээ.
Нас бие гүйцсэн шаазгай хашир байдаг бол залуу шаазгайнууд орчноо цэвэр байлгахад туслан бөглөө авчирах нь түгээмэл байдаг аж. Эхэндээ тэднийг сургахад багагүй бэрхшээлтэй байсан ба шаазгайнаас ямар нэгэн үйлдэл шаардахгүйгээр цоргоноос хоол өгдөг байв. Яваандаа тэд хог хийвэл хоол гарч ирдэгийг мэддэг болжээ. Энэ нь тэдний дараа дараагийн үр төл даган дуурайх байдлаар суралцах боломжтой учир дахин заах шаардлагагүй ч Ханс цаашдаа тэднийг тамхины иш түүлгэхээр зэхэж байгаа аж.
Зохион бүтээгч Ханс төхөөрөмжөө хэрхэн хийсэн талаарх (англи хэл дээрх) бичлэгийг хүргэж байна.
Эх сурвалж:
Хог авчирсан шаазгайг хоолоор урамшуулдаг төхөөрөмж бүтээжээ |
2024-12-04 10:15:43
2024-12-04 10:13:53
2024-12-04 10:13:18
2024-12-04 10:11:40
2024-12-04 10:10:51
2024-12-04 10:01:24
2024-12-04 09:59:57
2024-12-03 10:13:19
2024-12-03 10:12:40
2024-12-03 10:12:04