Пүрэв, 2024-11-21
Утсаараа U Money Цэнэглэ

Өдөр бүр Улаанбаатар хотод 650-700 мянган зорчигч давхардсан тоогоор нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд эрс шинэчлэлт хийж технологийн дэвшлийг нэвтрүүлсэн U money картын үйлчилгээ дараагийн шинэ шатанд ирлээ. “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулах, тав тухтай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “UB SMART BUS” аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байсан бол энэ удаа   “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-тай хамтран  “Утсаараа U Money цэнэглэх” шинэ боломжийг “Hi-Pay Wallet” аппликейшнээр дамжуулан таньд олгож байна. 

 

 

 
  • Hi-Pay Wallet гэж юу вэ?

Hi-Pay Wallet нь хэрэглэгчийн төлбөр тооцооны бүхий л хэрэгцээг цогцоор нь шийдэх олон улсын стандарт бүхий Монгол залуучуудын хөгжүүлсэн аппликейшн юм.

NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар хаана ч, хэзээ ч U Money картаа Hi-Pay Wallet ашиглан цэнэглэх боломжтой боллоо.
  • Hi-Pay Wallet хөгжүүлэгчид

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2019 оны 10-р сарын 24-ний өдөр Монгол банкнаас “Төлбөрийн карт хүлээн авагч” тусгай зөвшөөрөл авсан компани юм. Одоогоор арилжааны 12 банкнаас гадна тус зөвшөөрлийг эзэмшиж буй цор ганц Финтек компани.

Хэрэглэгчийн картын мэдээллийг хүлээн авах, хадгалах нь нууцлал, аюулгүй байдлын өндөр стандартыг шаарддаг учраас манай компани дэлхийн хамгийн том 20-н банкны 19-ийн аюулгүй байдлыг хянадаг АНУ-ын  “ACI Worldwide” LLC компанитай технологийн түншээр хамтран ажиллаж байна.

Та Hi-Pay Wallet-д аль ч банкны картаа холбон  U Money картны хэрэглээний түүх харах, үлдэгдэл шалгах, цэнэглэх боломжтой.

  • Hi-Pay Wallet давуу талууд

1.    Манай мэдээллийн аюулгүй байдлын стандарт найдвартай.

Олон улсын төлбөрийн картын том тоглогчид болох VISA, MasterCard, American Express, JCB, Discover хэмээх 5 байгууллагын хамтран боловсруулсан төлбөрийн картын нууцлалын PCI DSS 3.2.1 буюу хамгийн сүүлийн стандартыг бүрэн хангаж сертификат авсан.

2.    Монголдоо анх удаа “Tokenization” нэвтрүүлсэн финтек компани юм.

Tokenization нь хэрэглэгч гүйлгээ хийхдээ картын мэдээллээ нэг удаа оруулсан бол, дараагийн гүйлгээнд дахин картын мэдээлэл оруулалгүйгээр амар хялбар, төлбөр тооцоо хийх боломж бүхий технологийн шийдэл юм.

3.    Hi-Pay wallet аппликейшн татаж авсан хэрэглэгч нь дурын банкны картаа холбох, дансаа цэнэглэж үйлчилгээ авах боломжтой.

4.    U Money картаа өөрийн гар утсаараа цэнэглэж, автобусанд шууд хэрэглэх боломжтой.

5.    Хэрэглэгчээс шимтгэл, хураамж авахгүй.

6.    Ebarimt-д автоматаар бүртгэгдэнэ.

 

 

 

 
  • NFC гэж юу вэ?

NFC (Near Field Communication) нь богино зайн радио долгионы дамжуулалт хийдэг мэдээллийн технологи юм.  Сүүлийн жилүүдэд Samsung pay, Apply Pay амжилттай хэрэгжин NFC-г төлбөр тооцооны системд ашиглаж байна. 

NFC технологийг Samsung корпораци анх удаа гар утсандаа байршуулж, 2011 оноос төлбөр тооцоонд нэвтрүүлжээ. Samsung S5 загвараас хойшхи гар утаснууд NFC дэмждэгээр үйлдвэрлэгдэх болсон.  Харин Apple компаний хувьд 2014 оноос эхлэн Iphone 6 загвар болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн гар утаснуудад NFC-г дэмждэг болсноор дэлхийн өнцөг булан бүрт NFC хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна.

Энд дарж NFC технологи дэмждэг буюу U Money карт цэнэглэх боломжтой ухаалаг утаснуудын жагсаалтыг харна уу.  U money карт гэж юу вэ ?

Нийтийн тээврийн автобусанд суух зориулалттай “Улаанбаатар смарт карт” ХХК—с NFC технологид суурилсан пластик карт юм. Одоогоор 2,3 сая пластик карт хэвлэгдсэн бөгөөд 1,3 сая идэвхитэй карт хэвлэгддэг байна.  Карт уншигч төхөөрөмжийг 1,300 автобусанд байршуулж, карт цэнэглэх гэрээт цэг, банкны ПОС, хүнсний дэлгүүр зэрэг 1,000 гаруй цэг байдаг байна.

“УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК  ГЭЖ ЯМАР КОМПАНИ ВЭ?

Тус компанийг 2014 онд байгуулсан бөгөөд 24%-ыг Улаанбаатар хотын захиргаа, 55%-ыг БНСУ-ын T-Money  компани, 21%-ыг бусад хөрөнгө оруулагч нар эзэмшдэг.

Харин БНСУ-ын T-Money компаний 36.2%-ыг Сөүл хотын захиргаа, 32.9%-ыг LG групп эзэмшдэг байна. 

U Money төсөл нь Улаанбаатар, Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй анхны томоохон төсөл тул БНСУ-н Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3-р сард Монгол Улсад айлчлахдаа тус компаниар зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан байна.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд эрс шинэчлэлт хийж технологийн дэвшлийг нэвтрүүлсэн U money картыг үйлчилгээ дараагийн шинэ шатандаа ирлээ.

  • Автобусанд бүтэн жил үнэ төлбөргүй зорчих 50 азтан шалгаруулна.

U-Money картаа утсаараа цэнэглэсэн хэрэглэгч бүрт автобусанд бүтэн жилийн турш үнэгүй зорчих эрхээр шагнах сугалаат аянг зарлаж байгаа юм байна. Уг аяны хүрээнд 7 хоног бүрт 5 азтанг шалгаруулж, нийт 10 долоо хоногын турш 50 азтанг тодруулахаар төлөвлөсөн байна. Сугалааны аянд хамрагдахын тул хэрэглэгчид Hi-Pay wallet-р долоо хоног бүр дүн харгалзахгүй цэнэглэхэд сугалаа автоматаар олгогдоно.

 

 

Утсаараа U Money Цэнэглэ
2020-11-02 12:12:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ