Засгийн газрууд төсвийн дэмжлэг үзүүлсний дүнд эдийн засаг сэргэснээр “Apple”, “Amazon”, “Facebook”, “Alphabet”, “Twitter”-ийн санхүүгийн үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт шинжээчдийн таамгаас давсан юм. Бусад бизнесүүдтэй харьцуулахад технологийн "аваргууд" цар тахлын хүнд үед ч ашигтай ажиллаж чадаж байгаа аж.
Энэхүү тренд өнгөрсөн улиралд үргэлжилсэн ч цаашид хэр удаан "тэсвэртэй" байх вэ гэдэг гол асуулт болж байна. “Apple”-ийн хувьд “iPad”, “Macbook”-ийн борлуулалт өндөр байсан бол “Amazon”-ийн цахим худалдааны борлуулалт, клауд үйлчилгээний эрэлт өсжээ. Нөгөө талаас эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, компаниуд зар сурталчилгааны зардлаа нэмсний дүнд дижитал сурталчилгааны томоохон тоглогчид болох “Facebook”, “Google”, “Twitter”-ийн борлуулалт өссөн байна. Хэдий тийм боловч энэ үзүүлэлт хангалттай байж чадсангүй.
Баасан гарагт технологийн болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьцаа АНУ-ын хөрөнгийн захад огцом доошилсон байна. “Twitter”-ийн хувьцааны ханш сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр дүнгээр буурч, зах зээлийн үнэлгээ нь 8.8 тэрбум ам.доллароор багасжээ.
Үүнээс гадна хамгийн чухал зах зээлүүдийн нэг болох БНХАУ-д “iPhone”-ийн борлуулалт 29 хувиар буурсны дараа дэлхийн тэргүүлэх технологийн компани “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ 450 тэрбум ам.доллароор доошилжээ.
Хэдийгээр энэ салбар тогтвортой байгаа ч Европт цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж, “Walt Disney”, “Boeing”, “Exxon Mobil” зэрэг компаниуд ажлын байраа танахаа зарласан байна. Энэ дүр зураг өвөл үргэлжлэх төлөвтэй байгаагаас гадна технологийн компаниуд өмнө байгаагүй хяналт шалгалттай нүүр тулаад байгаа юм.
Үүн дээр нэмээд эдийн засаг хүндэрч, хэрэглэгчид худалдан авалтын шийдвэрээ хойшлуулан, баярын улиралд зардлаа танавал технологийн салбарт хүнд байх болно гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолж байна.
Эх сурвалж:Gogo.mn
| Технологийн "аваргууд" цар тахлын үед хэр удаан ашигтай ажиллах вэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24