“Daimler” компани 200 мянган ам.долларын “Mercedes-Maybach S-Class” загварын шинэ автомашинаа танилцууллаа.
Седан ангиллын тансаг зэрэглэлийн тус автомашин энэ оны сүүлээр зарим зах зээлд худалдаалагдаж эхэлнэ. Харин Герман улсад ирэх оны хавраас худалдаанд гарах юм. БНХАУ-д эрэлт өндөртэй “S-Class” загвараараа дамжуулан “Daimler” цэвэр ашгаа нэмэгдүүлэх бодлоготой байгаа аж.
Түүнчлэн тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд өрсөлдөөн өндөр байгаа энэ үед “S-Class” нь ихээхэн давуу байдал бий болгож байна. Учир нь “S-Class” загварын борлуулалт өрсөлдөгч “BMW”-ийн “7 Series” болон “Audi”-ийн “A8” загвараас өндөр байсаар ирсэн юм.
Шинэ загварын "Mercedes-Maybach S-Class" энэ онд худалдаалагдаж эхэлнэ |
2025-09-02 12:30:53
2025-09-02 12:29:59
2025-09-02 12:28:56
2025-09-02 12:25:40
2025-09-02 12:24:22
2025-09-01 14:23:12
2025-09-01 14:22:32
2025-09-01 14:21:27
2025-08-27 11:13:41
2025-08-27 11:13:08