Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хаврын мод тарилтаар Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээлт хийжээ. Энэхүү нөхөн сэргээлтийн ургалт 93 хувьтай байна. Хаврын тариалалтын гол онцлог нь нэг га талбайд дүйцүүлэн хамгаалалт хийсэн аж. Сүүлийн хоёр жилд Баян-Өндөр ууланд 1700 гаруй мод тарьсан бөгөөд япон технологиор дүйцүүлэн хамгаалалт хийсэн байна. Энэ нь олон төрлийн модыг хослуулан тарих арга юм. Хэрэв энэ арга Монголын хөрсөнд буувал 2021 онд аймгийн Засаг даргын захирамжаар олгосон газарт япон технологиор Баян-Өндөр уулыг дүйцүүлэн хамгаална гэж албаны хүн ярилаа.
Т.БАТЧУЛУУН
Шинэ технологиор дүйцүүлэн нөхөн сэргээлт хийв |
|