Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд дунд өрнөж байгаа аюулыг мэдрүүлэх төхөөрөмж зохион бүтээх уралдаанд Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн тохируулгын инженер Б.Баасанжав бүтээлээ танилцууллаа. Тэрбээр цахилгаан гүйдэлтэй орчинд аюулыг урьдчилан мэдрүүлэх гэрэлтэй каск зохион бүтээжээ. Хөдөлмөр хамгааллын хувцасны салшгүй хэсэг болох каскыг урд талд нь гэрэл асдаг болгосноор дуу чимээтэй орчинд гэрэл анивчих төдийд аюул эрсдлийг мэдэх боломжтой юм.
ХАБЭА-н хэлтсээс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү аюулыг мэдрүүлэх үзүүлэн төхөөрөмж бүтээх уралдаанд цех, нэгж бүр идэвхитэй оролцож, ажиллагчид ур ухаанаа уралдуулж байна. Ажлын байранд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны заавар журмыг чанд мөрдөх ач холбогдлыг илэрхийлэх аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион бүтээж байгаа бөгөөд нэг ширхэг гэрэлтэй каск бүтээхэд 10 минут зарцуулдаг болохыг зохион бүтээгч инженер хэлсэн. Эдгээр аюул мэдрүүлэх үзүүлэн төхөөрөмжийг ажлын байрны сургалт, дадлагын төхөөрөмж болгон ашиглах боломжтой юм.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
| Аюулыг мэдрүүлэх гэрэлтэй каск зохион бүтээжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24