Дэлхийн хэмжээнд чипний эрэлт өсөж, нийлүүлэлт хүрэлцээгүй болоод байгаа нь технологийн салбарын том компаниудын үйлдвэрлэл болон борлуулалтад хүчтэй цохилт болоод байгаа билээ.
Түүнчлэн чипний хомсдол нь технологийн зах зээлийн өрсөлдөөнд ч бодитоор нөлөөлж эхэлсэн тодорхой шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа юм.
Тухайлбал, “Apple” компани томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгч Тайванийн “TSMC” болон Их Британийн “Imagination Technologies” компаниудтай урт хугацаанд тогтвортой чип ханган нийлүүлэх гэрээтэй. Уг гэрээний ачаар “Apple” өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлээ хэвийн хадгалж, хэмжээнд хагас дамжуулагчийн хомсдолд орсон өрсөлдөгчдийнхөө зах зээлийг идэж эхэлсэн билээ. Хамгийн сүүлийн буюу 2021 оны гуравдугаар улиралд дэлхийн хэмжээнд ухаалаг гар утасны тээвэрлэлт 6 хувиар буурсан. Харин энэ хугацаанд “Apple”-ын тээвэрлэлт 3 хувиар өсөж, орлого нь рекорд 100 тэрбум ам.долларт хүрч байв.
Тиймээс зах зээлийн шинжээчид “Apple” компани дэлхийн хэмжээнд үүссэн чипний хомсдлыг харьцангуй хохирол багатай туулах таамгийг дэвшүүлсэн юм.
Тэгвэл бодит байдал дээр тус компани шинжээчдийн таамаглаж байснаас эсрэг буюу чипний хомсдлын улмаас томоохон хохирол амсаж эхэлсэн байна.
Тодруулбал, “Apple” компани мягмар гаригт “iPhone 13”-ийн чипний нийлүүлэлтийг хангахын тулд “iPad”-ны үйлдвэрлэлийг хоёр дахин бууруулах шийдвэр гаргажээ. Мөн цар тахлаас улбаатай нийлүүлэлтийн хямралаас шалтгаалж өмнөх загварын “iPhone” ухаалаг гар утаснуудад зориулсан зарим эд ангийг “iPhone 13”-т ашиглахаар болсон байна. Дельта хувилбарын тархалтаас шалтгаалж Ази тив дэх “iPhone”-ын эд анги үйлдвэрлэгч хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод байгаа юм.
| Apple: ‘iPhone 13’-ын чипний нийлүүлэлтийг хангахын тулд ‘iPad’-ны үйлдвэрлэлийг бууруулжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24