Даваа, 2024-05-06
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЖИЛД НЭГ САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

 Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах томоохон үйлдвэр өчигдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

“Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна.

Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэж байгаад аймгийн удирдлагын хувьд баяртай байна.

Үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгаас бүх талаар дэмжиж, Олон Улсын стандарт бүхий, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг шийдэж өглөө. Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортонд гаргах бөгөөд Турк, Узбекстан улсаас хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

 


ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЖИЛД НЭГ САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
2021-12-16 10:38:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-03 21:08:29
    ??????: маш сайхан мэдээ байна . ийм үйлдвэрүүдийг Чойбалсан .Ховд , Мөрөн . Бор өндөрт байгуулмаар байна.